Жонгүг

550 43 8
                                    

((kook09010228 зориулж бичсэн шүү!))

-Амаа тат!!!

Жонгүг над руу залхсан харцаар нэг харчихаад гэрээс гарч одох нь тэр. Би түүний араас гараад:

-Жон Жонгүг!!! Чи галзуураа юу? Намайг боддоггүй юмаа гэхэд бидний төлөө ядарч зүдэрч байгаа аавыгаа бодсонгүй юу?!

Тэр намайг тоосон ч шинжгүй цаашаа харан алхална. Би нулимсаа гараараа нэг шувтарчихаад:

-Өөдгүй тэнэмэл новш!

Би буцан гэр лүүгээ ороод түүний тарааж хаясан зүйлсийг буцаан ширээн дээрээ өрж тавьлаа.

Жон Жонгүг...Энэ нэр бол миний амьдралдаа сонсож байсан хамгийн новшийн нэр! Би түүнийг үзэн яддаг.

Тэр бол арчаагүй аавын минь өмнөх эхнэрийх нь дагавар хүүхэд. Түүнийг эх нь 3 жилийн өмнө аав дээр үлдээчихээд арилаад өгсөн. Мэдээж бид цусан холбоогүй. Тэр манай гэр бүлтэй ямар ч холбоогүй хүн!!

Аав түүний юунд нь болж эрхлүүлэн унаж тусдагийг мэдэхгүй юм. Ямар ч байсан тэр бол миний мөнхийн дайсан!

*Шөнийн 2 цаг*

Утсанд минь дуудлага ирэхэд би нүдээ нухлан утсаа харвал өнөөх байнга залгадаг цагдаагийн дугаар:

Яг л цагтаа залгаж байх шив.

-Сайн байна уу? Энэ Ким Минжигийн утас мөн үү?

-Тиймээ дахиад Жонгүг л биз дээ? /Санаа алдах/

Цагдаа:

-Та Жон Жонгүгтэй ярихуу?

За одоо эхэллээ дээ! Тэр утасны цаанаас албатай юм шиг орилно. Харж бай.

-КИМ МИНЖИ!!! НАМАЙГ ЯГ ОДОО ЭНЭ ҮМХИЙ ГАЗРААС ИРЖ АВ!!!

Нэг санаа алдчихаад би түүнд хандаж:

-Жон Жонгүг... Дүү минь чи эгчийнхээ үгэнд ороод байвал энэ асуудалгүй.

Тэр уурласан нь илт гэмээр орилон:

-КИМ МИНЖИ!!! НАДААР ТОГЛООД ХЭРЭГГҮЙ ШҮҮ!!!

Би утасаа чихнээсээ холдуулан төд удалгүй чихэн дээрээ авчираад түүнд өөрийн болзолоо хэллээ.

*1 жилийн дараа*

-Хөөх бурхан минь! Энэ удаа дахиад л Жонгүг сургуульдаа 1т орсон байна!

-Аргагүй л дээ! Тэр үнэхээр төгс нэгэн биш гэжүү?

-Бурхан минь! Тэр яаж ийм төгс байж чаддаг байна аа?!!

Охидууд коридороор нэг шуугилдан Жонгүгийн талаар ам дамжин ярьцгаах аж.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

УаншотWhere stories live. Discover now