Chapter 8

2.4K 295 10
                                    

Чэрин

Би одоо хүртэл тэхёнтой харьцахгүй хэвээр...Үнэхээр юу хийх хэрэгтэйгээ ойлгохгүйнээ

"бурхан минь гэж" би духаа алгадсаар санаа алдаж байв. Би тэхёнтой харьцахгүй байгаа ч аль болох түүний хажууд байхыг хүчээх боловч тэр намайг тоохгүй хэвээр л байсан юм. Бас нэг асуудал алга болсон нь Хажүн байсан юм. Учир нь Инми түүнд хичээд заана гэсэн учир би түүнийг яах талаар бодож толгойгоо гашилгахаа больсон хэрэг. Би хүчгүй хүүхдүүдыг дээрхлэдэг нэгэнд үнэхээр дургүй. Тэд биднээс өндөрт байж болох ч сүүлдээ тэр өндрөөс маш хүчтэй газарддаг юм. Еэна-г харалдаа тэр одоо хуучин сургуулийн хамгийн сул дорой арчаагүй нэг нь болчихсон.

"За хичээлийн цаг эхлэхээс өмнө хэлэх зүйл байна." Ангийн багш маань ихэд нухацтай хэлсэнд хүүхэд болгон дор бүрнээ юу болох талаар гайхах байлаа.

"Бид өнөөдөр суудлаа шинэчилэх болно. Учир нь анги маань шинэ сурагчидтай болож байна. Хүүхдүүдээ ороод ирээрэй" багшийг ийнхүү хэлэхэд би нүүр дүүрэн инээмсэглэв. Танил царайнууд эхнээсээ ангийн хаалгаар орж ирэхэд би золтой л орилж босоод тэднийг тэврээд авчихсангүй. Тэд эгнэж зогсоод нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулах аж.

"Сайн байна уу намайг Жон Инми гэдэг"

"Сайн уу би бол Сун Жыин"

"Сайн уу?  намайг Жон Жонгүг гэдэг танилцсандаа таатай байна" Жонгүг инээмсэглэн өөрийгөө танилцуулахад охид бүр л түүн лүү харж хоорондоо шивнэлдэж байлаа.

"Сайн уу Пак Жимин гэдэг" тэд бүгд бөхийж мэндлэхэд ангийн маань охид бүгд тэр хоёрын зүг харцаа унагааж байсан юм.

Багш ангийн дөрвөн хөвгүүныг дагуулж зоориос ширээ сандал авахаар явахад би баярласандаа босоод Инми Жыин хоёрыг тэвэрч авав.

"Чи яагаад надад хэлээгүй юм бэ? Жонгүг Жимин Жыин нар ч бас хамт ирнэ гэдгийг" Би одоо ч Инмиг тэвэрч байхдаа ийнхүү орилж бас гомдолж байв.

"Рин өвдөж байнашд жоохон сулхан тэвэрч болохгүй юу??"

Бидний байдалыг хараад ангийхан маань гайхах агаад үнэндээ надад тийм ч их хамаатай байсангүй. Жонгүг миний хүзүүгээр тэвэрсээр "Энэ бол гэнэтийн бэлэг"

"Бусад хөвгүүд маань???"

"Тэд ч бас ирсэн чамд туслах гээд" Жыин урд минь ирээд мөрөн дээр минь хөнгөхөн цохисоор хэлэхэд би зүгээр л толгой дохиод өнгөрөөсөн юм. Гэхдээ би дотроо бараг л баярласанаасаа болоод нисэж байсан юм.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now