Author's P.O.V
Далайн эргийн элсэн дээр 2 хос инээлдэн сууна. Мэдээж тэр 2 бол Хэми ба Югём. Хэдхэн хормын өмнө бие биенийхээ нүд рүү эгцэлж ч харж чадахгүй байсан 2 одоо бол гагнагдсан адил л зайгүй эрхлэлдэн сууцгаана.
Югём: Чи надад эдгэрч байгаагаа эртхэн шиг хэлэхгүй? Сайхан мэдээг нуугаад л...
Хэми: Өнөөдөржингөө намайг аньсан нь хэн билээ дээ? Тоглох ч үгүй, тоох ч үгүй. Өөдгүй амьтан нээрээ чамд дургүй хүрчлээ. Би юу хийсэн гэж намайг тэгж шийтгэдэг байна аа?
Югём: Намайг уучлаарай за? Надад шалтгаан байсан юм аа. ммм. уучилах уу?
Хэми: Юун шалтгаан?
Югём: Чамайг үнссэнээсээ болоод яаш яаж харьцахаа сайн мэдэхгүй байсан болохоор бас ...
Хэми: бас юу гэж?
Югём: бас би зугаалганы юм бэлдэж байгаад нэг юм олсон юм аа.
Югём's P.O.V Flashback
Хангём бол аялал гээд элсэн цөл рүү ч авчирчихаж магадгүй хүн учраас бэлтгэлтэй байсан нь дээр гэж бодоод майхан халаагуур гэх мэт зүйл хайж үзлээ. Би Марк хёны гэрт хамаг аялалын хэрэглэлүүдээ үлдээчихсэн болохоор Хэмид байгаа байх гэж бодон өрөөнөөс нь хайтал орон доороос нь хайрцагтай зүйл олов. Сонирхолдоо хөтлөгдөн онгойлгон үзвэл дотор нь элдэв төрлийн ширээний гэрэл, гоёл чимэглэл, сүвэнир болон захиа зурагнууд байлаа. Захианууд нь бүгдээрээ л цэцэг зүрх гэх мэтээр чимэглэгдсэн бай.. Эхнийхийг нь онгойлгон уншвал:
" Миний амьдралыг гэрэлтүүлэгч Мимидээ.
Мими, чи над дээр ирснээр надад энэ дэлхийд мэдэрч чадахгүй гэж боддог байсан олон мэдрэмжүүдийг надад нээж өгсөн. Чамтай хамт байвал энэ дэлхий улам үзэсгэлэнтэй харагдах болсон. Өдөр болгон чи хажууд минь байгааг мэдрэхдээ би бурханд талархаад ч бардаггүй. Магадгүй би чамайг маш олон удаа гомдоосон байх тэгсэн ч хажууд минь байдагт баярлалаа. Өмнөх Жон Жонгүг яаж хэн нэгэнд санаа зовж хайрлах халамжлахыг мэддэггүй байсан ч чи л зааж өгсөн. Чиний ачаар би маш жижигхэн зүйлд ч утга учир олон инээдэг болсон. Өвлийн хүйтэнд хэн нэгнийг хүлээхдээ, ядаргаатай багш нарт загнуулж байгаа хэн нэгнийг харахдаа, намайг удаан өөр охинтой байвал гомдож хошуугаа унжуулж байгаа, хичээлээ сайн хий гэж хүн загнаж номын санд суулгачихаад өөрөө 10 минутын дараа номоо дэрлээд унтаад өгдөг хүнийг хараад аз жаргалыг мэдэрдэг болсон. Өмнө нь байсан надаас хамгийн чухал зүйлийг минь асуувал би утас эсвэл видео тоглоомоо гэж хариулах байсан биз. Харин миний одооны хамгийн чухал зүйл минь чи. Хэми чи миний хувьд шинэ зүйл зааж өгөх багш, бурууд минь загнах эцэг эх, үргэлж зөвлөгөө өгөх эгч, хамтдаа хөгжилдөх найз, харанхуйд гэрэлтүүлэх нар минь гээд л бүх зүйл минь болсон. Тиймээс би чиний амьдралын чинь хайр байх болно. Хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Чиний Жонгүгаас"
Бусад захидлууд нь ч мөн үүнтэй төстэй утгатай байлаа. Зурагнууд нь харин Хэми тэр 2-ынх бололтой. Их л дотно авхуулсан байв. Маш олон зураг захиа уншсаныхаа дараа босон бүгдэнг нь байгаа газарт нь хийв.
Хэми анхныхаа хайрыг одоо болтол мартаагүй юм байна . Тэгээд л хаяж ч чадахгүй хадгалаад байгаа бололтой.
*End of the Flashback*
Хэми: Ямар хайрцаг?
Югём: Юун ямар хайрцаг гэж. Чиний орон доор байсан ягаан тагтай хайрцаг.
Хэми: Аан. Тэр байна гэж үү? Би тэрийг шатаах гэж байхад Мина надаас булаагаад авчихсан шдээ. Тэгээд Минаг өөртөө нууж байгаа юм байх л гэж бодсон.
Югём: Тэгвэл чи тэрийг хадгалаагүй байсан юм уу?
Хэми: Гүхх, Гэхдээ тэр үнэхээр миний орны доор байсан юм уу?
Югём: *толгой дохих*
Хэми: Нуух газар мундсан биш тэнд нуугаад байхдаа яадаг байна аа?
Югём: Чи олоогүй л юм байна шд.
Югём: Чи яагаад над дээр ирсэн юм?
Хэми: Нэг хүн надад битгий зүрхээ хорь гэсэн болохоор зүрхээ дагасан чинь чам дээр ирчихсэн.
Югём: Баярлалаа. Над дээр ирсэнд. Чамайг ирээгүй бол би одоо ч тэнэг царайлаад сууж байх байлгүй. *мөрөөр нь тэврэх*
Хэми: *ханиалгах*
Югём: *цамцаа нөмрүүлэх* Чи өглөө зузаан хувцас өмсөхгүй яасан юм бэ? Би чамд хэлдэг шдээ. Одооны хүүхдүүд зүгээр биендээ сайн анхаарал тавихгүй юм байж сүүлд өвдчихөөд...
Хэми Югёмыг үгээ дуусгахаас нь өмнө уруулан дээр нь шоб хийтэл үнсээд авах нь тэр.
Хэми: Битгий өвөө шиг орилоод бай. Чих дүлийрлээ. *Цаашаа гүйгээд явах*
Югём: Яа? Мүн Хэми. Наанаа зогсоо хүлээж бай Хамт явъя л даа. *араас нь гүйнэ*
Элсэн дээр бүдэрчихгүйхэн шиг гүйх Хэми, Югём 2 бие биенийгээ шоолон инээлдэнэ. Хэн нь хэнийгээ хөөгөөд байгаагаа мэдэхгүй болтлоо гүйснийхээ дараа Хэмиг ханиад хүрнэ гэж бодоод тэр 2 байр луугаа орохоор болов.
Югём: Бид 2 шийтгэлээ биелүүлчихээд ирлээ.
Югём өөдөөс нь Хангём Сэна 2 инээлдэн гарч ирнэ гэж бодтол хэн ч дуугарсангүй. Байшинд хэн ч алга байв. Харин зочны өрөөний ширээн дээр дэлгээтэй цаасан дээр Хангём үг үлдээсэн байлаа.
"Сэна бид 2-ыг яаралтай сургуулиас дуудаад явах хэрэг гарчихлаа. Та 2 удах юм шиг санагдаад машины түлхүүр энд байсан болохоор аваад явчихсан шүү. Та 2 өнөөдөртөө энд хоноод маргааш Сэна бид 2 хүрээд ирнэ.
-Хангём"
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
VOUS LISEZ
Fearless 1 || KYG || Completed
Roman d'amourFearless series 1st book: Fearlessly in love Аз Хэмигийн талд байдаггүйг тэр мэднэ. Хэмигийн 18 нас золгүй явдлуудаар дүүрсээр жилийн өмнө л найз залуутай, аз жаргалтай гэр бүлтэй, эрүүл байсан охин нэг мэдэхэд бүтэн өнчин, ганцаардмал, азгүй, мөн ө...
