А

512 55 1
                                    

11

Өдөр өнгөрөх тусам Хэми байгаа орчиндоо дасаж байлаа. Тэр бүхэн тохиолдсоны дараа ч Хэми зугтах тухай бодож байсан ч, тэр одоо юу тохиолдох бол гэдгээс айж байв. Юнги бүр муу зүйл хийвэл яана?

Жонгүг түүнд шинэ хувцас өгсөн. Хэмигийх биш ч гэлээ эмэгтэй хүнийх. Тэр угаасаа Юнгигийн хувцсыг байнга өмсөхөөс залхсан байлаа. Юнгигийн хувцас тухтай ч, тэр хөлөө халхлахыг хүсч байсан юм.

Бариу жинс бас "Түүнийг хая!" гэсэн бичигтэй цамц.

Хэми хувцсаа сольж дуусаад Мижүрүү явав. Тиймээ, Юнги түүнийг энэ удаад цоожлоогүй. Тэр Хэмиг дүүрэн эрчүүдтэй гэрээс зугтахгүй гэдэгт итгэсэн.

Хэмигийн талаас

Би Мижү бас Жиминий өрөөрүү очоод хаалгыг нь тогших гэж байхдаа нэг зүйл сонсоод, чихээ хаалганд нь наалаа. Мижү инээж байна. Мижүг ингэж аз жаргалтай инээж байгааг нь би анх удаа л сонсож байна.

Би тэдний сайхан мөчийг үймүүлэхийг хүсээгүй учир тэдний өрөөг өнгөрөн явав. Би үнэхээр муу хувь тавилантай юм аа. Мижүд байнга л хамгийн сайн нь ноогдох юм. Тэр хөөрхөн, тэр надаас ухаантай, тэр өхөөрдөм бас сайхан сэтгэлтэй. Харин одоо тэр түүнийг хүндэтгэж бас инээлгэдэг гайхалтай хүнд хулгайлуулчихлаа. Жаахан буруу сонсогдож байна.

Ямар ч байсан Юнги Жимин шиг байсан ч болоосой. Тэр миний зөвшөөрөлгүй намайг үнсдэггүй байсан ч болоосой. Тэр намайг хүссэн үедээ унтахыг зөвшөөрч, хүссэн үедээ өрөөрүүгээ дагуулж явдаггүй байсан бол ч.

Юнги Жимин эсвэл Жонгүг шиг соёлтой, эсвэл Намжүүн шиг ухаантай, Жин шиг халамжтай, бүр Тэхён шиг эгдүүтэй хөөрхөн байсан ч болоосой! Хана Мижү хоёр үнэхээр азтай юм.

Би уйдаад байсан болохоор Юнгиг хайв. Намайг явуул гэж ятгаж болох байх. Psh, яг бүтнэ байх даа. Эцэст нь Жонгүгрүү явж өөрийгөө яагаад энд байгааг ядаж жаахан мэдэж авахаар шийдлээ. Яахав, түүнээс нэг их юм хүлээхгүй л байна л даа.

Би зүгээр л хонгилоор явж байгаад, нэг хаалганаас танил хүн гарч ирэхийг харав. Юнгигийн хар үсийг хармагцаа шууд эргэн харж, намайг хараад хонгилын дунд үнсэж эхлэхээс нь өмнө хурдан алхлаа.

Би оройтчихлоо. Түүний гүн хоолой яг миний ард сонсогдов.

"Өөрийгөө хаашаа явж байна гэж бодоов?" Үүнтэй зэрэгцэн араас минь тэврэх гар нь намайг хөдөлгөөнгүй зогсоход хүргэлээ.

wolf | yoongiWhere stories live. Discover now