The End of the Story

3.8K 325 15
                                    

"Хүн хэзээ ч хайрласныхаа хариуг нэхэж чаддаггүй юм шиг байна. Миний сонголт үргэлж түүний минь төлөө байх юм бол би эргэлзэлгүйгээр зовсон ч чадна. Энэ л миний түүнийг хайрласны минь шийтгэл болог."

"Яагаад, би ийм гунигтай төгсөх ёстой юм бол доо? Эрээн цэцэгсэн дунд түүний гараас хөтлөөд, үүрд дэргэд нь инээмсэглэж амьдрах мөрөөдөлтэй юмсан. Биелүүлж чадаагүй хүсэл бүр минь түүнтэй холбогдох юм."


"Би хэзээ ч өөртөө нигүүлсэнгүй хандаж байгаагүй. Үргэлж л өөрөөсөө илүүтэйгээр тэр хүнийг хайрласан. Гэхдээ би харамсахгүй ээ, бүх зүйл минь У Сэүн шүү дээ."


"Бидний хүүхэд, харж байгаа болов уу? Тэр өдөр чамайг явуулахдаа, бидний мах цусны тасархайг ч бас үүрд явуулсан. Гэхдээ чамд хэлэх зүрх зориг надад байгаагүй ээ."

"Хүлээж байя хайрт минь, хүүхэд бид хоёр.
Бид чамайг диваажингаас хараад, хамгийн сайн сайхныг хүсэх болохоор, жаргалтай амьдарч байгаад ирээрэй."

"Чамд ярих уртаас урт түүхүүд, хэлж амжаагүй үгсээ диваажинд би хадгалж байя. Цаг нь болохоор, бидэнд дээр ирэхээр алгаа дэлгээд тосоод авъя, хайрт минь."

Тайван байна.

Энэ газарт өвчин, шаналал гэж байдаггүй бололтой.

Санаж байна, түүнийхээ энхрийхэн дүр төрхийг дэндүү ихээр санаж байна.

Баярлаж байна.
Тэр минь ахин амьдарч байгаа болохоор, өөрийгөө өвтгөсөн ч хамаагүй баярлаж чадах юм шиг байна.

Гуйж байна, бурхан минь.
Түүнтэй минь ахин учруулж өгөөч.

Чиний минь цээжинд миний зүрх цохилж
Чиний минь бие миний нэг хэсгээр амилж байна.

Үүрдийн хагацал гэж битгий дурсаарай хайрт минь.

Ахин нэг боломж олдвол сүүлчийн удаа чамайгаа үнсэх юмсан.

Ахиад л нулимс.

Хэзээ ч би үүнээс салахгүй бололтой.



Баяртай





Миний сүүлчийн амьдрал, сүүлчийн хайр, сүүлчийн аз жаргал...






У Сэүн

 У Сэүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
















ТӨГСӨВ.

WHY STORY BOOK 1 [completed]Where stories live. Discover now