•3•

5.2K 346 16
                                    

Би зөв зүйл хийсэн... Тийм үү?

Өрөөндөө даруй орж ирэн амьсгаагаа дарах гэсэн шиг хаалга налан доош унаад өгөв. Зүрх минь салгалж байна. У Сэүн чи ямар аймшигтай хүн бэ?

Нүдээ анихад хөөрхий эрэгтэйн цусаар ханиалгах дүр төрх толгойд буун, давхар У Сэүний үсчин өшиглөх, хайр найргүй зодох дүр зураг ч бодогдоно. Ийм зүйл харсан би хар амиа хайцаалаад зүгээр л яваад өгөх байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр залуу үхэж ч болохоор нөхцөл байсан шүү дээ.

Ямартайч цагдаа нар хүрж ирээд Сэүнийг аваад явахыг, мөн дүрэмт хувцастай залуугын түргэний машинд ачигдахыг харсан. Үүний дараа ухаан санаа орж гараад арай ядан гэртээ ирсэн юм.

Би: Б-Байна уу?

Духэ: Чи хааччихав аа? Ард хоцорчихсон юм уу?

Духэ санаа нь зовсон бололтой залгаж асууж байгаа нь энэ.

Би: Үгүй ээ. Гэнэт бие өвдөөд... Уучлаарай. Та хэд судалгаага хий дээ.

Духэ: Бие өвдсөн? Ойлгомжтой! Хэтэрхий их хоол идээд байхаар ходоод чинь ачааллаа дийлэхгүй байгаа шд.

Би: /инээх/ Тийм бололтой.

Духэ: Заза. Биеэ бодоорой. Бид тэгвэл үргэжлүүлээд явлаа. Эхх! Хөөш гажигаа наад зам чинь биш!! Ёохх!!

(таслах~)

Түүний сүүлийн үгийг сонсоход Бэкхён их л үймүүлж байгаа бололтой. Хөгжилтэй байгаа байх даа. /санаа алдах/ Гэхдээ би зөв зүйл хийсэн эсэхдээ эргэлзэж суусан шүү дээ. Намайг дуудлага өгсөнийг Инжон мэдвэл бидний харилцаа сүйрнэ байх даа? Үгүй ээ! Яаж мэдэх юм бэ! Би дуудлага өгөхдөө нэрээ хэлээгүй шд.

-Хөөе! Би ормоор байна! Бүдүүн өгзөгөө холдуулаач!

Энэ үгийг сонссон би хаалга таглаад сууж байгаагаа санан бушуу дээш босоход дотогш орж дийлэхгүй байсан Инжон муухай царайлсаар өрөөнд орлоо. Тэр арай мэдээгүй бололтой. Эсвэл У Сэүн дээр оччихоод ирж байгаа юм болов уу...

Инжон өрөөнд орсон даруйдаа шуудхан л орон дээрээ хэвтээд өгөв. Түүний тайван байдлыг ажиглах намайг гайхсан бололтой "Яагаад хүн рүү хараад байгаа юм. Бас ямар тэнэг зүйл сэдээв?" гээд л дүү минь тоомжиргүйхэн асууна.

Эгчтэйгээ байнга гадны хүнтэй харьцаж байгаа юм шиг байдагт нь гомдохгүй ээ. Түүний өмнө би буруутай шүү дээ. Хэн л тийм зүйл болсон байхад сайхан харьцах билээ...

Be mine🌷 |OSH (дууссан)Where stories live. Discover now