-27-

921 84 2
                                    

Чамайг дурлана гэж найдаж байна.

Чиний амьдарч буй амьдралыг ойлгон, хэзээд дэргэд чинь байх нэгэнд чи дурлана гэж би найдаж байна.

Чамд байгаа мөнгө, тансаг зүйлст бус цаг хугацаа, анхаарлыг чинь хүсдэг нэгэнд дурлана байх гэж найдаж байна.

Завгүй цагийн хуваарийг чинь үл тоон чамайг тэвчээртэйгээр хүлээж, оройн хоол хийж, гэртээ ирэхийг чинь хүлээж буйдан дээр унтах нэгэнд дурлана байх гэж найдаж байна.

Эмх замбараагүй дэлхий чамайг юу ч үгүй гишгэлж орхиход хамгийн шилдэг нь чи юм шиг мэдрүүлэх нэгэнд дурлана байх гэж найдаж байна.

Бусдын хэлэх үгсийг үл тоон, чиний л хэлэх бүхэнд итгэх нэгэнд дурлана байх гэж найдаж байна.

Миний дурласан нүднээс дусал нулимс ч унагаах эрхгүй охидуудтай уулзуулахыг хүсээгүй болохоор чамд л заяасан нэгэнд дурлаасай гэж найдаж байна.

Чамд хайртай болохоороо түлэгдэхвий гэхээс айлгүйгээр галан дунд гүйх нэгэнд дурлаасай гэж найдаж байна.

Цэвэр цайлган сэтгэлтэй бүсгүйд дурлаасай гэж найдаж байна.

Учир нь чи тийм нэгнийг хүртэх эрхтэй болохоор.

-Саруул-

Eunoia Where stories live. Discover now