What to write?

668 80 4
                                    


Одоо ганц л санаа зовоож байгаа асуудал үлдлээ. Юуны талаар бичих вэ?

Ихэнх хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол хэрэггүй зүйлсийн талаар бичиж эцэст нь бүтэхгүй болохоор нь хаядаг. Бас өдөр тутмын, энгийн бөгөөд хоорондоо уялдаа холбоотой эсвэл бараг адилхан юм бичдэг гэсэн ойлголттой.

Гэхдээ үгүй. Юу л бол юуны ч талаар бичсэн болно. Эцэст нь чи өөрийгөө тодорхойлно шүү дээ.

Би чамд хэдхэн л санаа өгье^_^

💋Энэ сард ###-г хийнэ гэсэн шийдвэр.

💋 Хэнд ч хэлж байгаагүй нууцууд.

💋 Зөвхөн чиний л тэмдэглэлт өдөр (төрсөн өдөр гэх мэт БИШ!)

💋 Яг одоо байгаа газраа дүрслэн бичих(он сартай нь)

💋 Хэзээ ч биелэгдэшгүй мэт санагдах мөрөөдөл.

💋 Биелүүлэх зорилготой мөрөөдөл.

💋 Чиний итгэж найддаг зүйл/өөрчлөлт.

💋 Хийсэн сайн үйлсийн жагсаалт.

💋 Гаргасан алдаа, үйлдсэн муу зүйлсийн жагсаалт. (Хэн ч уншихгүй болохоор санаа зоволтгүй, харин бичсэнээр чи үүнээсээ суралцан илүү сайн хүн болох болно)

💋 Амьдралд чинь нөлөө бүхий хүмүүс бас шалтгаан нь.

💋 Гэртээ байгаа мэт мэдрэмж өгдөг газар/зураг.

💋 Хамгийн дуртай 5 кино ба утга санааг нь ард нь бичээрэй.

💋 Уулзаж үзэхийг хүсдэг хүмүүс (Алдартан байх албагүй, хэн нэгний чамд ярьж байсан хүн ч юм уу тийм ээ?)

💋 Төсөөлөлтэй чинь амьдрал чинь хэр нийцэж байгаа тухай.

💋 Чамайг үргэлж инээлгэдэг зүйлс.

💋 Зөвхөн чиний л дуртай, бусдаас өөр сонголт.

💋 Хаана амьдрахыг илүүд үздэг вэ? Одоо байгаа газраа юу эсвэл...

💋 Бусад хүмүүс байнга чамд хэлдэг ч чамд үнэхээр хамаагүй санагддаг үгс.

💋 Хэцүү зүйл тулгарахад яадаг талаараа (Хэдэн жилийн дараа хэрэг болно гэдэгт үнэхээр итгэлтэй байна)

💋 Хамгийн сайхан багын дурсамжууд.

💋 Өөрийн бие болгож чадах жижиг өөрчлөлтүүд.

 About diaries, huh? Where stories live. Discover now