Хар дарсан зүүд: Хаан ширээний тоглоом

57 1 0
                                    

Өнөөдөр ханхүү Агусийн хувьд хязгааргүй аз жаргалд умбаж байгаа өдөр.

Нүүрэндээ инээмсэглэл тодруулан тансаг сүйхнээсээ гадаад ертөнцийг ширтэнгээ өөрийн хайрт бүсгүй Чонсаг анх харсан өдрөө эргэн дурсаж буй нь.

Нэгэн хэвийн байнга шахуу болдог хөрөнгө мөнгө үрсэн уйтгартай бүжигт цэнгүүнд яах ёстойгоо мэдэхгүй гайхан зогсох тэр бяцхан охиныг хараад түүний зүрх хэрхэн хурдан цохилсныг

Түүнийг харангуутаа шууд л гүйх шахам очин бүжгэнд урьж талбайн голд очсоноо

Түүний гарнаас атгах төдийд бүх дэлхийг атгасан мэт өөртөө итгэлтэй болсоноо

Ордоны хахир хүйтэн хатуу дэг журмын хүлээснээс аврагдаж тайтгарал авч буй мэт тэр гүн мэдрэмж

Түүнтэй арав дахиад арав түүнээс ч олон арван жил амьдарч байна гэж төсөөлөн нүүрэндээ инээмсэглэл тодруулах гэнэн цайлган залуу.

Өөрийн хайртай бүсгүй нь түүнтэй гэрлэж түүний овгоор овоглохоор болсонд тэрээр хязгааргүй их баярлах ажээ.

Гэвч түүний энэ баяр хөөр түр зуурых гэдгийг тэр хараахан мэдээгүй байгаа.

Ордондоо буцан ирж хаан аавдаа энэ тухайгаа хэлхээр яаравчлан гүйсээр орж ирсэн ч дэмий л гүйж дээ гэсэн бодол түүнд дараа нь төрсөн байх. Магадгүй алхаад явсан бол Юнги аз жаргалаа арай удаан мэдрэх байсан байх.

Юнги: Хаан эцэг минь таны амрыг эрье. (Мэхийн ёслох) Би танд өөрийн гүнжээ сонгосон гэдгээ дуулгахдаа таатай байна. Тэр бол Юн сайдын охин Чонса авхай.

Хаан: Би чамд аль хэдийн эхнэрийг чинь сонгочихсон.

Юнги: Ойлгосонгүй

Хаан: Хүү минь энэ бол улс төр...
чи Италийн гүнж Элизабеттэй гэрлэнэ. Тэр ирж яваа.

Юнги: Бүх зүйлийг танийхаар шийдэж болох ч энэ бол өөр асуудал.

Хаан: Ах минь солонгосын эзэн хаан болоход надад хэцүү байсан. Яагаад гэдгийг чи мэдэж байгаа. Ээж чинь хаан угсааны хүн байгаагүй. Гэвч би хааны удмынх тул бидэнд арай гэж Францын хаан ширээнд суух боломж олдсон. Өнөөдрийг хүртэл хэний төлөө харь оронд тэсэж байгааг чи мэднэ шүү дээ хүү минь. Чиний төлөө. Чамайг хаан ширээнд суулгахын төлөө. Юн авхайтай гэрлэвэл дараа нь тэр чиний сул тал болно.

Юнги: Би өрөөндөө орсон нь дээр бололтой.

Хаан: Хунтайжаа сайн бодоорой.

Юнги:Ойлголоо хаан ааваа.

Зохиогчийн талаас: Юнги их л дуу муутай шатаар өгсөн алхлаа. Урт шат хэзээч дуусахгүй мэт түүнд санагдсан байх. Үнэндээ түүний амьдрал бусдын хардагаас тэс өөр байсан. Аав нь хаан ширээ залгамжлах хунтайж байсан ч сайд нар түүний хайрт эхнэр бяцхан Юнгигийн ээжийг харц гаралтай гээд ахыг нь хаан ширээ залгамжлах хунтайж болгохоор шийдэж түүнийгээ ч ажил хэрэг болгосон.Ээж нь аавынх замд хөндөлсөхгүй гэж өөрийн амийг егүүтгэсэн нь бяцхан Юнгид ч түүний аавд ч хүнд цохилт болсон байх. Яг тэр үед Солонгос Франц 2 дайтаж, Солонгосын ялалтаар дууссан ч 2 өөр тивд байдаг 2 өөр улс тул нэг хаан захирах боломжгүй байсан. Ийм тул Солонгосын шинэхэн хаан өөрийн дүүгээ Франц улсын эзэн хаанаар томилж тус улс руу илгээсэн. Үнэндээ цөлсөн. Дайнд яллаа гэж Солонгос улс хөөрөн баясаж байхад Юнги болон түүний аавыг өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн, үгээгүй ядуу болсон газар нутаг, үзэн ядах сэтгэлээр дүүрэн Франц иргэд угтан авсан. Өнөөдрийг хүртэл аав нь өдөр шөнөгүй зүтгэж хаан ширээгээ хамгаалж, ард иргэдийнхээ төлөө зүтгэж ,тэдний хайр хүндэтгэлийг олж авсан. Тэр энэ бүхнийг мартаагүй. Аавынхаа хичээл зүтгэлийг ч тоохгүй өнгөрч чадахгүй. Тэр эцэст нь үүнийг хаан ширээний тоглоом гэдгийг мэдэж байгаа. Тэр энэ тоглоомонд ялагдах ёсгүй гэдгээ аль хэдийн ухамсарлачихсан байгаа. Орон дээрээ тэрийн доошоо харж хэвтэх ч толгой дотор нь эдгээр бодлууд эргэлдэж ,Чонсад өгсөн амлалтаа тэр биелүүлж чадахгүйдээ харамсаж, өглөө сэрэх бүртээ түүнийгээ харж чадахгүй болсондоо шаналж сэтгэлдээ хичнээн чанга хашгирч зүрхэндээ хичнээн их уйлсан гээч.

Гэвч эцэст нь Юнги Чонса хоёр салах ёстой. Энэ салалт болох ёстой. Ингэж байж түүх цаашаа үргэлжилнэ.

Цэцгэн титэмт гүнжDonde viven las historias. Descúbrelo ahora