Надтай үерх эсвэл би чамтай үерхэнэ

1.4K 113 1
                                    


Би яахаа мэдэхгүй гацаж сандарч бас догдолж харин Жимин намайг үнссээр байлаа. Гэнэт миний толгой дээр хатуу зүйл буухад үүнийг би багшийн физикийн зузаан ном болохыг мэдэж Жимин ч намайг үнсэхээ болиход багш түүнийг ч бас номоороо цохив.

Бид хоёр анги дээр садар самуун сурталчилсан гээд хөөгдчихсөн. Энэ тэнэг булдруунаас болж байгаа юм. Ааааш миний сайхан толгой гэж бодсоор толгойгоо илж байтал Жимин
" Нөгөө Жинимаа.."юу хэлэх гэж байгаа юм бол? Арай?
"Ийм үед хэлэх эвгүй ч гэсэн... "
Надтай үерхээч гэж гуйх гэж байгаа юм байхдаа?
" Би... Б.би.."
Би чамд хайртай гэжүү?
" Би яг шээлээ" гээд хавчигнав. Ёоо арай ч дээ -.- Би ч бас энэ нэг юм намайг гуйх нь гэж бодож л байдаг. Таарчдээ.
" Яваад шээгээд тус болоод өг!!" 

Хэсэг хугацааны дараа хичээл завсарлан их завсарлагаа болоход ангиас багш ч гараад ирлээ. Орж цүнхнээсээ мөнгөө авчихаад гарч байтал Жимин орж ирэв. Ардаа бас юм нуучихжээ.

Гарах гэтэл хаалга таглаад байсан тул бууж өгөн буцан суудалруугаа явах зуураа ангиа тойруулж харахад нэг ч оюутан үлдээгүй байх шив. Хэн нэгний хаалга түгжих нь сонсогдлоо. Хэн нэгэн ч юу байхав Жимин.
Тэр урд минь өвдөглөж суугаад ардаа нуусан байсан баглаа цэцгээ өмнө минь бариад сэтгэлээ илчилж эхэллээ. Энэ мөч үнэхээр сэтгэл догдлуулам байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
" Жинимаа би чамайг хайрлаад гурван жил болсон. Энэ хугацаанд яг л тагнуулч аятай үргэлж чамайг дагаж нууцаар ажигладаг байсан. Өдөр ирэх тусам чамд дурласан сэтгэл минь ч бас нэмэгдсээр л байсан. Илүү ойроос чинийхээ үзэсгэлэнт царайг чинь харахыг хүссэн. Бусад эрчүүдээс хамгаалахыг хүссэн. Булбарай арьсыг чинь дуртай үедээ мэдрэхийг хүссэн. Чамайг минийх байгаасай гэж хүсэж байна. Надтай үерхээч? Эсвэл би чамтай үерхэх болно Жинимаа "

Note:// Ааааш та нар догдлохгүй байна уу><

Миний дэггүй Хөрш[Editing]Where stories live. Discover now