Chapter 06

1.4K 164 7
                                    

Сургуулийн гадаа цэнхэр өнгийн Benz ирж зогсоход хүүхдүүд эргэж харна. Баячуудын хүүхдүүд сурдаг сургууль ч гэлээ иймэрхүү үзэгдэл өдөр бүр тохиохгүй учир бүгд л хэн болохыг тааж ядан байлаа.

Сэүн гарандаа кофегоо барьсаар гарч ирэх ба тэр үнэхээр догь харагдаж байлаа. Машинаа тойрсоор зорчигчийн хаалгыг онгойлгон хүлээн зогсох агаад урт хөл эхлэж гарч ирэн Сүжин цүнхээ үүрсээр бууж ирэх нь тэр. Хүүхэд нэг бүр шивэр авир хийн тэдний тухай шивнэлдэнэ. Энэ бүхэн тэдэнд хамаа байсангүй. Сэүн арын суудлаасаа цүнхээ аван Сүжин-ийг хөтлөөд сургууль руугаа орохоор цугларсан хүүхдүүдийн дундуур загварын тайзан дээр алхаж байгаа мэт алхана.

"Паааа! У Сэүн Чой Сүжин хоёр ирж байна" гэж нэгэн хөвгүүн сургууль дүүрэн орилолдоход охидууд нь кордиторт, хөвгүүд нь ангийн цаанаас тэднийг хүлээн зогслоо.

"Мэдсэн бол У Сэүнийг аваад үерхэх байсан юм!"

"Хэн тэр мангууг ийм сайхан залуу болчихно гэж хэн бодох вэ дээ!"

Сэүн Сүжин хоёр гаднаа ийм догь харагдаж байгаа ч үнэндээ хөл нь чичирч, гарын алга нь хөлөрч байгаа. Сэүн Сүжинийг бодвол арай нүүр хагарчихсан ч гэсэн жаахан эмээж байлаа.

Тэднийг ангидаа орон суухад чив чимээгүй орчин байх ба тэд ч нэг их тоосонгүй. Удалгүй Бэкхён сүр сар хийсээр орж ирэхэд л арай дээр уур амьсгалтай болов.

"Гадаа хүйтэрч байна тэ?" гэчхээд Бэкхён худлаа инээсээр Гаёонд хэлэхэд Гаёон ч инээгээд толгой дохилоо.

"Одоо удахгүй өвөл болох нь. Гэхдээ тийм ч айхтар хүйтэн биш л байна л даа"

Холоос харж суусан Сэүн ярвайснаа Сүжин рүү налан үсийг нь оролдоно. "Бэкхён нээрэн аймар юмаа"

"Яасан?"

"Танай найзтай үнсэлцэх нь холгүй сууж байна" гэж хэлэхэд Сүжин-ий инээд хүрч багахан инээв.

"Тэр хэлэхдээ Гаёон түүний төлөвлөгөө гэсэн. Харин дараа нь шууд хаяна. Иймэрхүү охид үнэнч байдаггүй гээд л баахан юм ярьсан" хэмээн шивнэн хэлсэнд Сэүн толгой дохингоо Бэкхён руу харж байх ажээ.

Удалгүй хичээл эхлэж Бэкхёнд бага зэрэг уйтгартай болж эхлэлээ. Зарим нэгэн хөвгүүд урд суух охиноо оролдон, тоглож, харин Гаёон хичээлээ хийлгүй зүгээр л ном уншин сууна. Бэкхён Гаёоныг харж байгаад түүнээс яриа өдөх зорилгоор ам нээв.

"Яагаад хичээлээ хийхгүй байгаа юм?"

"Сүжин Мина бид гурав энэ хичээлийг жилийн өмнө үзээд дуусчихсан. Ер нь бол энд байгаа сурагчид л үзээгүй бодлогууд байх. Хар л даа, Мина утсаараа тоглож байна. Сүжин тэмдэглэлээ бичиж байна. Бид хичээл дээр иймэрхүү л байдаг. Бидний эцэг эх яг ижилхэн сонирхолтой. Тэгээд найзууд болсон байх. Бид энэ хүүхдүүдээс хэд хэдэн шатаар илүү явж байгаа" гэж хэлээд үсээ янзлан буцаад номоо уншиж эхлэв.

Бэкхён "Аан" гэж хэлснийхээ дараа түүнд саад болсонгүй. Охид болохоор л илүү шахаж хичээлээ үзээд, хариуцлага их мөртлөө бага юм.

Ээлжит нэгэн цайны цаг болов. Сэүн Сүжин хоёр бусдаасаа түрүүлж гарсан байх агаад аль хэдийнээ хоолны танхимд орж ирэн дугаарлаж байв. Тэд бие биетэйгээ хөгжилтэй зүйлс инээлдэж байх үед Сэүний гаран дээр хэн нэгний гар буух нь тэр. Сэүн эргэж харахад Каи янзтай гэгч нь инээмсэглэн зогсож байлаа.

"Чамд юу хэрэгтэй билээ?" гэж Сэүнийг асуухад Каи толгой сэгсрээд "Сайн уу, Сүжин" гэв.

Сүжин хачин царайлсаар юу ч хэлэлгүй урагш харахад Каин инээмсэглэл нүүрнээс нь арчигдав. Тэгээд Каи тэднийг даган хоолоо аваад, Сүжин Сэүн хоёрын сууж байгаа ширээнд хүртэл очин суулаа. Сэүн хөмсгөө өргөсөөр түүний энд яг юу хийгээд байгааг ойлгох гэж хичээсэн ч чадахгүй байв.

Каи хоолоо идэнгээ Сэүнээс асуулт асуух аж. "Тэгээд У Сэүн, яагаад жүжиглэж байсан юм бэ дээ?"

Сэүнийг хариу хэлэхээс өмнө Сүжин барьж байсан халбагаа ширээн дээр хүчтэй тавив.

"Чамд ямар хамаатай юм, Ким Жунин?"

"Би зүгээр л өмнөх найз охиныхоо одоогийн найз залууг сонирхож байна, болох уу?" гэхэд Сэүн хөшиж орхив. Өмнөх найз охин гэсэнд тэр Сүжиний тухай бараг юу ч мэдэхгүйгээ санав.

"Чи тэгэх ямар эрхтэй юм бэ, айн?" хэмээн Сүжин бухимдангуй асуулаа. Тэгээд гараараа хоёрын тоо гаргаж,"Хоёр жилийн өмнө намайг хаяж, би чамд хаягдсан. Тэр үеэс хойш эрэгтэй хүнтэй харилцаа тогтоогоогүй. Миний эцсийн хүн Сэүн болог. Дахиж миний нүдэнд битгий үзэгд!" гээд Сүжин хоолоо аван цэвэрлэгээний хэсэгт тавьчхаад хоолны танхимаас гарч одлоо.

Каи Сүжиний араас харсаар "Би түүнийг ийм болгочихсон бололтой. Тэр бидний мөрий байсан юм. Ердөө гуравхан сар үерхээд салах мөрий. Би мөрийгөө авсан ч түүнд зүрхээ алдчихсан юм. Сүүлд нь их харамсаж, буцаж нийлэхийг хүссэн ч тэр надад өөртөө ойртуулах боломж өгөөгүй"

Сэүн чимээгүйхэн Каин ярихыг сонсоно. "Чи одоо хүртэл Сүжинд хайртай юу?"

"Тийм эсвэл үгүй" гээд Каи хөхрөөд тэндээс босон явлаа.

Сэүн Каиг явсны дараагаар идээгүй хоолоо тавиад анги руугаа явар гэснээ больж сургуулийн дээвэр рүү алхав. Дээврийн хаалгыг онгойлгох мөчид намуун салхи түүнийг угтан авлаа. Тэр алхсаар Сүжиний хажууд очиж зогсоно.

"Өлсөхгүй байна уу?"

"Зүгээр дээ"

Тэд хэсэг чимээгүй байсны эцэст Сэүн дахин түрүүлж дуугарав. "Би чиний талаар бүхнийг мэдмээр байна. Надад зөвшөөрөх үү?"

"Чи миний жинхэнэ найз хөвгүүн болмоор байна уу? Каи шиг гомдоохгүй гэвэл.."

The ONE | completedWhere stories live. Discover now