Chapter 1 - Тэмдэг

822 46 1
                                    

Сэрүүлэгний ядаргаатай чимээтэй давхцан ах өрөөнд орж ирэн унтуулахгүй гэсэн байрны чанга чанга ярьна . "Ахааа та нээрээ амралтын өдөр шдээ намайг жоохон унтуулаад өгөөч " гэж хэлэх Акирагийн хоолойн өнгө нойрмог байгааг нь сайтар илтгэх шиг . "Өнөөдөр чиний төрсөн өдөр байтал юундаа унтах гээд байгаа юм бэ ? Алив бос !бос ! бос !!!" гэсээр байгаад түүнийг өрөөнөөс нь гаргах төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэв . Өрөөнөөсөө цухуйвуу үгүй юу өөдөөс нь аав ээж хоёр нь төрсөн өдрийн мэндийг хүргэнэ гэнэтийн бэлэгээр угтах мөчид Акирад аргаггүй л ийм гэр бүлийхэнтэй дээ өөрийгөө азтайд тооцно . "Ингээд миний охин чинь арван дөрөв хүрлээ сэтгэгдлээ хэлээрэй " гэж Акирагийн ээж Сацүки сурвалжлагчыг дуурайн өөдөөс нь асуухад "Ээжээ боль л доо хүн ичээгээд хаячих юм " гэсээр улаан нүртэй болсон Акира хоолныхоо ширээн дээрээ суув . Түүний яг эгц суух түүний ах Яаширо Акирагийн аяганд байсан өндгийг савхаараа хулгайлан авахад араас нь нэхэж гараа сунгах тэр үед баруун гарын шуу дээр нь улаан цэнхэр өнгийн зүйл үзэгдэхэд ах нь Акирагийн ханцуйг хойш сөхөн хартал үзэсгэлэнтэй тэмдэг гаран дээр нь байж байх нь тэр . Түүний гаран дээрх тэмдгийг ямар учиртай болохыг тэд хэлүүлэлтгүй мэдэж байлаа . Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас хойш заяаны хосын тэмдгийг тээх хүмүүс хүн амын 95%-ийг эзэлдэг байсан . Заяаны хосын тэмдэг дахин давтагдашгүй бөгөөд зөвхөн тэр тэмдгийг чи болон чиний заяаны хос чинь л бие дээрээ тээнэ . Хувь заяа гэдэг маш хачин зүйл тиймдээ ч эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ хослох тохиолдол ч байна . Гэвч хүмүүс гэдэг шунал гэх цээжэндээ нүхтэй амьтад . Тэр нүх нь хэзээ ч дүүрнэ гэж байхгүй . Бусдынхаа газар нутагт шунаж эрх мэдлийг хүсэгчид учир дэлхийд дайн дажин гарч ирсэн нь гайхах зүйл биш байлаа . Дайн олон жил үргэлжилсэн бөгөөд хор уршигаас нь болж олон ч хүмүүс амиа алдсан . Гагцхүү дайнд үхсэн хүмүүсээс гадна тэдний заяаны хосууд ч бас үхэж эхэлсэн . Үүнээс болж хүн 60%-аар буурж дэлхийн удирдагчид хоорондоо хэлэлцээрд хүрч энх тайван ирсэн юм . Одоо арван саяд ганц л удаа заяаны хосын тэмдгийг тээдэг хүмүүс илэрдэг учир таван тив болгонд нэг нэг сургууль барьж заяаны хосуудаа олоход нь тусалах зорилгоор тухайн сургуулиудийг барьсан юм . Энэ түүхийг мэдэхгүй хүн гэж үгүй билээ . Харин тэр тэмдгийг тээнэ гэдгээ хэн ч мэдээгүй юм . Акирагийн эцэг бол заяаны хосууд гэхдээ Уаширод заяаны хосын тэмдэг илрээгүй болохоор Акира өөрийгөө ийм тэмдэг тээнэ гэж төсөөлөөчгүй байсан . "Баяр хүрье Аки гайхалтай өнөөдөр ч чиний хамгийн сайхан өдөр болж байна аа " гэж Уаширо инээмсэглэн хэлсэн ч атаархлын өнгө аясыг арай хийж нууж байгаа нь илт байв . Арга ч үгүй биз дээ . Эцэг эх нь хоёулаа заяаны хосууд одоо харин дүүд нь ийм тэмдэг илэрээд харин ч атаархахгүй юм бол гайхмаар зүйл болох байлгүй . "Тэгвэл Акира охин минь чи ч маргааш их завгүй байх нь дээ хоёулаа маргааш үндэсний заяаны хосуудын архив руу явж сургуулийн чинь тухай асуудлуудаа шийдэх хэрэгтэй " гэж түүний ээж Сацүки хэллээ . "Миний бяцхан охинд ямар гээчийн азтай амьтан таарсан болоо " гэсээр түүний аав Шигэо тоглоомтойхон хэлэв . Заяаны хос энэ дэлхий дээр намайг чинь сэтгэлээсээ хайрлах нэгэн байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй л цээжний гүнээс минь нэг зүйл омогшрон зүрх хурдан хурдан цохилно . Маргаашийг хүлээж тэсэхгүйнээ .

Заяаны хосуудын сургууль - The School of SoulmatesWhere stories live. Discover now