14. Залуу нас 3/6

1K 211 19
                                    


Намуухан хөгжим эгшиглэх зочны өрөөнд нар жаргах үеийн улаан туяа татна. Өнөөдөрхөн шинээр авсан бор өнгийн ширэн буйдан дээр Согжин бид хоёр зэрэгцэн суугаад юу ч ярилгүй хоосонруу гөлөрсөөр нэлээн хугацааг өнгөрөөсөн ч хэн хэн маань яриа эхлүүлэхгүй.

Зарим үед тохиодог гайхмаар баясалтай чимээгүй байдал гэгч нь энэ болов уу?

Бидний мөр хоорондоо шүргэлцэж, түүний биеэс дулаан мэдрэгдэх энэ мөчүүд үүрд үргэлждэг бол сайхан даа хэмээн бодох би толгойгоо эргүүлэн согжинруу харвал тэр надруу ширтэж байхтай мөргөлдөнө. Тэгээд бид нэг нэгэнрүүгээ инээмсэглэнэ.

- Өлсөж байна уу?

- Жаахан л. Харин чи?

- Жаахан л.

Согжин ийн хэлээд мөрийг минь дэрлэн нүдээ аньж, би түүний толгойг дэрлэн нүдээ аньлаа. Хэн хэн маань өлсөхийг үл ажран зүгээр л нэгнийхээ дэргэд байхыг хүсэж буй нь мэдрэгдэнэ.

Заримдаа Согжиний дэргэд байх нь намайг дэндүү тэнэгхэн найдварлуу хөтлөнө.

Тэр надад хайртай ч юм билүү? Тэр ч бас над шиг мэдэрдэг юм билүү? Тэр ч бас яг одоо намайг үнсэхийг хүсэж байгаа юм билүү?

Гэхдээ энэ бүх найдвар тээсэн бодлуудынхаа эцэст айдас минь намайг удирдана.

Тэр намайг үзэн ядвал яах вэ? тэр намайг найзаас өөрөөр хардаггүй бол яах вэ? тэр дахиад надтай уулзахгүй бол яах вэ?

Тийм ийм бодлууд, айдсаасаа болоод би энэ олон жилийн туршид хэзээ ч Согжинд хайртай гэдгээ хэлээгүй билээ.

Гэхдээ энэ хором мөчүүдийг улам бүр мэдрэн, түүний зөөлхөн хацар мөрөн дээр минь мэдрэгдэж, дулаахан гар нь миний гараас атган суух зуурт би өөртөө хэлнэ.

"Надад алдах зүйл одоо үлдсэн билүү?"

Тэгээд би Согжиний гараас чангалан атгана. Хоолойгоо засна. Толгойгоо өндийлгөнө. Гэсэн ч түүнрүү харж зүрхлэхгүй.

Дараа нь ярьж эхлэнэ.

- Согжин аа

Намайг түүний нэрийг дуудахад тэр байсан хэвээрээ зөөлхөн дуугарна.

- Ммм?

Би уртаар амьсгал аваад айдсаасаа болон савлах зүрхээ үл тоон ярьж эхлэнэ.

- Би байна аа, нэг хүнд их олон жил хайртай байсан, бишээ одоо ч хайртай.

Согжин толгойгоо өндийлгөн надруу харна. Гэсэн ч би түүнрүү биш, өвөр дээр минь байх атгалцсан гарлуугаа харна. Тэгээд үргэлжлүүлнэ.

FORGET ME NOT (ДУУССАН)Where stories live. Discover now