Миний дурласан бүсгүй

48 0 0
                                    

Тэр жил би дуучин болхоор шийдсэн энгийн нэгэн өсвөр насны охин байлаа.

Хүсэл мөрөөдөл гэгчийн тухай анх удаа бодож цаашид юу хийх яаж амьдрахаа анх удаа эргэцүүлж өөрөөсөө асуусан.

Би бага сага хөгжмийн мэдлэгтэй дуу дуулах ч шаггүй авьяастай байв.

Сонгон шалгаруулалтанд орж тэнцэж цаашлаад тайзан дээр гарч чадсан минь бас үүний баталгаа гэж би боддог.

Гэхдээ эхэндээ бүх зүйл сайхан байгаагүй л дээ.

Бодсоноос минь доор байсанч заримдаа дээр үе ч байсан байх.

Эхлээд Викториа Луна бид 3 байсан л даа.

Бид 3 хэрхэн хамтлаг болох байтугай сарын үнэлгээгээ арай гэж давж байсан үеүд бий.

Харин дараахан нь Лэе ирсэн байхаа.

Тэр ч бас нэг хэсэг над шиг жоохон будилсан

Гэхдээ тэр үед Викториа бидэн дундаа хамгийн туршлагатай трэний байсан болхоор их зүйлсийг зааж өгснөөр би түүнтэй хамт тайзан дээр гарах мэдээгээ сонссон.

Гэхдээ бид 3уулахнаа тул дахиад жоохон хүлээхээс өөр арга байгаагүй.

ТТС бол бид 3 дээр хэрэгжих ёстой байсан программ гэж би хааяа боддог л юм.

Харин дараахан нь биднийг 5 хүний бүрэлдхүүнтэй байсан нь дээр гэж үзэн 2 охин нэмж авсан.

Бэлтгэлийн өрөөнд бөхийн мэндчилж орж ирсэн 2 бяцхан охин.

Гэнэн цайлган

Ихэмсэг бардам

2 өөр хүн

2 өөр туйл

Тэр үед би яагаад эрэгтэй хүнтэй болж бүтдэггүйгээ ойлгосон гэхүүдээ

Миний зүрх цохилсон

Бас догдолсон

Эмэгтэй хүний төлөө

Ижил хүйстнийхээ төлөө

Би өөрөө ч итгээгүй

Өөрийнхөө ямар чиг хандлагатайгаа ч бүрэн таньж мэдээгүй миний өсвөр нас

-Кристал

Тэр нэр шигээ гэрэлтэж байсан

Тэр очир болор эрдэнэ шиг тунгалаг байсан

Түүний бүх зүйлээс гэрэл цацрах шиг болсон

Тэр хормын дотор миний хайрыг татсан

Тэр хормын дотор миний ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн

Би түүнд бүрэн ууссан

Би түүнтэй сайхан ирээдүйг төсөөлж эхэлсэн

Энэ жоохон галзуу байх

Би түүнийг гэр бүлтэйгээ танилцуулах тухай ч бодож амжсан

Хүн хормын дотор ийм их юм бодож чадахаар тархи нь хурдан ажилладаг гэжүү

Менежерийн хоолой намайг энэ ертөнцөд эргэн авчирсан

Өөрийгөө товчхон танилцуулаарай

Сайн уу намайг Амбер гэдэг.Танилцсандаа таатай байна.

Булаагдсан хайрWhere stories live. Discover now