29.Үүрд дурсана аа

1.6K 188 17
                                    

Сетен хааны ордон

Казар ханхүү хаан аавынхаа өрөөнд орж ирэхэд Сетен хаан түүнийг суу хэмээн урд байх буйдан руу заалаа. Сетен хаан түүнийг суусны дараагаар хэсэг чимээгүй сууна. Хаан аль хэдийн гүнжийн дайчид, Эксо дайчдыг ирж байгааг мэдэн түүнд хэлэхээр дуудсан нь энэ билээ. Казар юу ч болоогүй мэт инээхэд түүний нүүрний арьс нэг талдаа овоорч байгаа мэт харагдах нь хэчнээн аймшигтай.

"Гүнжийг ал эсвэл авар!"

Казарын царайнд байсан инээмсэглэл ор мөргүй алга болж, "Та чинь юу яриад байна аа ааваа?" хэмээн асуулаа.

Сетен хаан живэр сахлаа оролдож, нэг зүйлийг тунгаан бодох ажээ. Хэрэв гүнжийг алаад, дүүгээ ч алчихвал тэр өөрөө ядах юмгүй хаан болно. Түүний дараагаар Neptune-г энэ ертөнц шиг болговол илүү дээрдэнэ. Харин түүний ялж чадахгүй ганц зүйл бол гүнжийн хайрт залуу. Тэдний хүч нэгдэж, тус тус 5 махбод бүхий хүчтэй болсон тул хэзээ ч тэр хааныг ялж чадахгүй. Хамгийн оновчит сонголт бол гүнжийг алах юм шүү дээ.

"Үгүй ээ, одоо шууд ал!" гэхэд Казарын аймшигт царай улам бүр аймшигтай болсоор ширээг атгасан гараараа чанга цохив.

"Яагаад? Яагаад тэрнийг алах ёстой юм? Би түүнийг эхнэрээ болгоно" гэж аавынхаа урдаас хашхирам шахам хэлэхэд Сетен бус түүний титэм түүний алгадаад авлаа.

Сетен өөрийнхөө гарын алга руу нэг харж дараа нь хүүгээ харав. Титэм хийсэн бол Сетен юуг ч өөрчлөж чадахгүй.

"Түүнд хор өг эс бөгөөс чи ч хамт үхнэ! Энэ бол титэмний тушаал!" гэж дахин нэг удаа чангаар дуугарлаа.

Казарын харцанд уур тодорч аав руугаа хорсолтой нь аргагүй ширтэнэ. "Наадах титэм чинь миний болон таны эзэн биш байсан би дор нь үгүй хийх байлаа. Таны тааллаар" хэмээгээд өрөөнөөс гарч одов.

Ертөнцийн хаа нэгтээ

Чэёон үе үехэн тэдний ирээдүйг харах агаад яг одоо харанхуй болж байх ажээ. Чанёол болон бусад нь түүний хажууд яг юу болж байгааг шалган, бас бус зүйлсийг нь зохицуулан явна. Чэёон хэсэгхэн ч гэсэн унтъя гэж бодоод газар дэвссэн бүтээлэг дээр хэвтээд нүдээ анив уу үгүй юу тэдний ирээдүй харагдаж эхлэлээ.

"Хаантан минь намайг уучлаарай. Бид гүнжийг аварч чадсангүй. Их хүнд шархадсан байна. Өршөөж хайрла!"хэмээн нэгэн хүн Сэүнд бөхийж байх аж.

Харин Сэүн тэнд уйлж байлаа.

"Гүйгээрэй, Каи гүй л дээ. Хурдан! Луу хүрээд ирлээ шүү дээ. КАИ ГҮЙГЭЭЧЭЭ! ЛЭЕ! ЛУХАН! ЖУНДЭ ХУРДАН ГҮЙГЭЭРЭЙ. ЗУЛЗАГАНУУДАА ИДЭЭД ИЛҮҮ ТОМ БОЛЧИХСОН БАЙНА. ХУРДЛААРАЙ" хэмээн Лиса хурдтай гүйх явцдаа орилж байв. Түүний ардаас өнөөх дөрөв гүйж байсан ч Хатан луу илүү хурдан гүйн байлаа.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now