"Надад хамаагүй."

2.7K 402 60
                                    

"Уучлаарай хатагтай, гэхдээ данс эзэмшигчийн хувийн мэдээлэл таныхтай таарахгүй байгаа учраас манай банк таньд үйлчлэж чадахгүй нь" Банкны теллер эмэгтэй эелдгээр хэлэхэд Ина гэнэт өөрийнх нь банкны данс Юнгигийн нэр дээр байдаг гэдгийг санав.

"Новш гэж" тэр амандаа бувтнасаар цүнхээ аван банкнаас гарлаа. Өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн Юнги хамт байх ёстой. Тэгэхээр Юнгитэй утсаар ярих эсвэл бүр уулзах шаардлагатай болчихлоо.

"Дахиж хэзээ ч харахыг хүсээгүй юмсан." гэж үглэн Ина цагаа харсаар буцаад банкруу оров.

-

Юнги урдаа бичиг баримтууд овоолон ажлаа хийх аж. Сүүлийн нэг сарын турш ингэж төвлөрч байгаа нь анх удаагийнх биз. Ширээний календар луу харвал Инагаас салаад яг нэг сар өнгөрч байгаа нь харагдана.

Тэр дахин нэг хавтастай цаас аван нээтэл утас нь дугарлаа. Тэмдэглээгүй танихгүй дугаар байхыг тэр олж хараад хэсэг азнав. Уг нь тэр ажлын холбоотой хүмүүсийнхээ дугаарыг утсан дээрээ хадгалчихдаг. Тиймээс ч иймэрхүү танихгүй дугаараас дуудлага ирэх нь ховор.

Дуудлага тасран тэр дороо дахин ирэхэд Юнги утсаа авав.

"Байна уу?"

"..."

Юнги хөмсөг зангидах ба дахин асуухад "Би... Ина байна." гэх дэндүү танил намуухан хоолой түүнд сонсогдов.

Хоолой хатан, амьсгал давцхаж Ина гэх нэрийг сонссон Юнги урагш харсан чигтээ гацчихсан байлаа. Түг...түг... хэмээн цохилох зүрхнийх нь цохилт чихэнд сонсогдоно.

"Юнги...сонсож байна уу?"

Түүний үгээр ухаан орох шиг болоход Юнги хоолой зассаар хэвийн дугарахыг хичээн,

"Сон-сож байна." гэв.

Ина намуухнаар үргэлжлүүлэн "Чи завтай байна уу?"

Харин одоо Юнги гайхаж эхлэв.

"Яах гэсэн юм?"

"Чи мэднэ дээ. Би банкны данс нээлгэхдээ чиний нэр дээр нээлгэж байсныг... Миний картны хугацаа дуусчихаж. Тэгээд банкин дээр очсон чинь хувийн мэдээлэл зөрсөн гээд надад үйлчлэхгүй юм. Нэгэнт уулзаж байгаа дээрээ өөр дээрээ шилжүүлчихмээр байна."

Юнги доошоо харан инээвхийлнэ. Мэдээж чухал хэрэг биш бол Ина яагаад түүнрүү залгана гэж? Ойлгомжтой зүйл.

"...Би ажилтнаас нь асуусан л даа. Чи өөрөө тамгатай учраас заавал очих шаардлагагүй гэсэн. Чи надад зав гаргаж чадах уу? Эсвэл нарийн бичгээрээ тамгаа авчруулаад дарчихаж болох уу? Би компаний ойролцоо байна л даа."

ʜᴇᴀʀᴛʙʀᴇᴀᴋ ʜᴏᴛᴇʟWhere stories live. Discover now