Парт6 [ Айдас ]

1.5K 111 1
                                    

●●●#TWO_HUSBAND●●●

Би: " Зайлж үз!! " хэмээн босох гэтэл Намжүүн  огцом хурдан хѳдлѳн гарнаас минь бариад авчих нь тэр.

Намжүүн: " Еүри.Чи яасан гэж надад уурлаад байгаан бэ?  Би чамайг ингэж их хайрлаж байхад чи надад яагаад ингэж муухай хандаад байгаа юм? " хэмээн тайлбараа сайхан бурж байхыг нь сонссон миний инээд хүрэн гараа угз татан авлаа.

Би: " Хайр гэсэн үү? Муухай хандсан гэсэн үү? Харин хэн нь хэндээ муухай хандаж, хэн нь илүү хайрласнаа бодоорой! Би чамд ахиж итгэхгүй.Ингээд бидний хоорондох бүх юм дууссан.Би маргааш салах ѳргѳдѳл явуулна.Гарын үсгээ зураад тамгаа дарна биз!! " хэмээн хэлчхээд кафегаас гарахаар хойш эргэхэд Намжүүн ардаас босон ирээд: "  Жонгүг гэлүү? Жонгүг тэр новш чинь надаас юугаараа илүү юм?! " хэмээн хашгирахад нь кафе дотор байсан хүмүүс гайхан харна.

Би урд нь очин хацар луу нь тасс хийтэл алгадаж орхилоо.

Нулимс минь урсан: " Наад бузар амаараа Жонгүгийн нэрийг дурсах эрх чамд байхгүй шүү.Юугаараа илүү юм гэсэн үү? Тэр чам шиг намайг үргэлж уйлуулдаггүй.Тэр чам шиг намайг мѳнгѳнѳѳс болж хайрлаагүй.Тэр чам шиг хуурамч дүр эсгэдэггүй.Тэр чам шиг хэзээ ч.......хэзээ ч намайг хуурж байгаагүй." хэмээн хашгичин хэлчхээд кафегаас гарч ирлээ.

Нулимсаа гараараа шувтарчихаад машиндаа суун гэрийн зүг хѳдѳллѳѳ.

Гадуур ѳмссѳн хүрмээ тайлж тавьчихаад Жонгүгт орой ирэхэд нь амттай хоол идүүлэхээр хоол хийж эхэллээ.

Ногоогоо хичээнгүйлэн хэрчин, махаа хуурч болгочихоод зѳндѳѳ олон тѳрлийн амтлагч хийн шѳлѳѳ бэлэн болголоо.

Хоолоо ширээн дээгүүрээ ѳрѳн бэлтгэн тавьчхаад гараа алчуураар арчин зогсож байтал хаалганы хонх дуугаран би баярласаар очин тайлахад тэр минь шууд л намайг тэврэн авлаа.

Би ч мѳн адил нуруугаар нь гараа оруулан тэврээд бид хэсэг бие биенээ санасандаа хоорондоо тэврэлдэн зогслоо.

Би гадуурх хувцсыг нь тайлан аваад: " Гараа угаачихаад хоолоо ид! " хэмээн хэлэхэд тэр: " Ойлголоо хадагтай " хэмээн уруул дээр минь хурдхан шиг шобхийтэл нь үнсчихээд гүйсээр угаалгын ѳрѳѳ рүү орлоо.

Би ард нь инээмсэглэсээр үлдсэн юм.

Жонгүг бүх хоолоо амтархан идэж дуусчхаад надруу харан: " Хайраа би амттан идмээр байна." хэмээн хошуугаа унжуулан хэлнэ.

🚹TWO HUSBANDS🚺 [Completed]Where stories live. Discover now