#4#

3K 299 44
                                    

- Намжүүн аа, чамаас гуйх ганцхан л зүйл байна. Гуйж байна, намайг эргэж иртэл амьд сэрүүн л байж үзээрэй өөр хүсэх юм алга.

Дөрвөн хоногийн турш Сөүлээс явах ажилтай болсон би хүрсэн бүхэнээ эвдэлж, өөрийгөө гэмтээхдээ жигтэйхэн гаргуйд нөхөртөө их л санаа зовон ийн захиж зогссон юм. Жүүн урвуу царайлан, хамраа үрчийлгэснээ

- Хөе. Би ямар хүүхэд үү? Арай ч үхчихгүй болохоор тайван яваад ир дээ хэмээн тайтгаруулаад хилэн хүрэмний минь захыг янзалж өгнө.

Түүний хоолой хичнээн сайхан гэдгийг энэ хорвоогийн бүх хүнд дуулдахаар чангаар зарлаж тунхаглах сан. Өлмий дээрээ зогсоход Жүүн хацрыг минь алгандаа багтаан өөрлүүгээ ойртуулаад уруул дээр минь олон дахин бяцхан үнэсэлт үлдээв.

- Хөе. Чи ямар өөдгүй юм бэ?

Ийн гомдлоход тэрээр намайг шоолон хөхрөөд нэг гараа хойгуур минь явуулж, нөгөө гараараа эрүүнээс багахан өргөөд
дөрвөн хоногийн турш мартагдахааргүй сайхан үнэсэлт бэлэглэлээ. Түүний энгэрт шигдэн тэврэгдэхэд урт гар нь намайг ороон ямар ч хөнжлөөс дулаахан мэдрэмж төрүүлж, уул шиг түшигтэй санагдана.

- Одоо явахгүй бол болохгүй юм сан.

- Хүсвэл үлдэж болно шүү, би хоол хийж өгье.

Бид хоёул инээгээд салах ёс хийсний эцэст би гэрээсээ гарлаа. Машиндаа суун асааж ч амжаагүй байтал Жүүнээс зурвас ирэв.

- Санаад байна..

Нүүр дүүрэн инээмсэглэсээр ажлынхаа газар луу явав. Би нэг жижигхэн үзвэр үйлчилгээний компанид туслах найруулагчаар ажилладаг юм. Жүүн надад ажлын байр санал болгосон ч өөрийн хүчээр амжилтанд хүрэхийг хүсч байгаагаа түүнд хэлсэн билээ. Түүнийг хүссэн цагтаа ажилруу минь орж ирээд намайг сатааруулаасай гэж хүсэхгүй байна. Тэр ч надад ойртохгүй л байх гэхдээ би бол яасан ч тэгэж чадахгүй. Тэр инээмсэглэл, тэр хацрын хонхорхой.. бурхан минь..
Золтой л машинаа эргүүлээд буцаад гэрлүүгээ давхичихсангүй, өөрийгөө барих хэрэгтэй.

Бэлтгэл ажил, бичлэг гэж гүйсээр байтал цаг Жүүний юм эвдлэх хурдаас ч илүү хурдан өнгөрч нэг мэдэхнээ орой болчихсон байлаа. Буудлынхаа өрөөнд хүрч ирэн усанд орчхоод хүндхэн өдрийн дараа орон дээрээ тэрийн хэвтэх шиг сайхан юм байсангүй. Утсаа асаан шалгавал нөхрөөс минь хэд хэдэн зурвас иржээ.

"Чи хэзээ ирэх юм бэ? Цаг яагаад ингэж удаан өнгөрөөд байгаа юм.."

"Би чиний тухай дуу бичиж байна. Чи миний тухай кино хийж байна уу ㅋㅋㅋ"

Миний нөхөр Жүүн /ДУУССАН/Where stories live. Discover now