2

478 80 18
                                    

-: Дахиад л чи юу?

Хүнс авахаар гарсан Жимин үүдэнд нь 3 хоносон өнөөх залууг залхсан байртай харан хажуугаар нь зөрөв.

Жиминийг гудамжинд орилж эхэлсэнд сандарсан өнөөх залуу тэр даруй түүнийг мөрөндөө тохоод гүйчихсэн билээ. Тэгээд арайхийн буулгахдаа дотор нь муухайрсан Жиминийг цэцэрлэгийн сандал дээр суулгаад үлгэр домог аятай ихэд олон зүйл ярьсанаас Жиминий ойлгосон зүйл нь гэвэл энэ залуу тэнгэрийн орны хамгаалагч, сахиул ажээ. Мөн тэрээр Жиминийг хамгаалах үүрэгтэй энд ирсэн бөгөөд шидийн сахиус гэх болор чулууг гээчихсэн тул эх дэлхий дээр хүчээ ашиглаж чадахгүй байгаа гэсэн юм. Гэсэн ч Жимин иймэрхүү зүйлсэд итгэх хүн биш тул түүнийг ойлгосон мэт дагуулж яваад булан тойруулаад өөрөө эсрэг тийш гүйчихсэн юм. Гөлөг төөрүүлж байгаа аятай түүний үйлдэл амжилт ололгүй өнөөх залуу түүнийг олж ирээд ийнхүү хоногоор үүдийг нь сахиад суучихсан билээ.

Гэртээ буцан орох гэсэн залууг шуунаас нь атган зогсоосон нэгэн рүү эргэн харвал өнөөх галзуу амьтан байсанд Жимин энэ удаад уур нь хүрэв.

-: Надад итгэж болохгүй юм уу?

Залуу түүнийг өөрт ойртуулан нүд рүү нь удаанаар ширтсэнд гуянд час хийсэн өвдөлт ирэв.

-: Яасан? Мэнгэ чинь халуу дүүгэж байна уу?

Түүний үгэнд цайвар шаргал үст гайхсандаа бүлтийж орхивол өнөөх залуу хөнгөхөн мишээсэн нь ихээхэн сэтгэл булаам үзэгдэнэ.

-: Бид мэднээ.

Жимин иймэрхүү зүйлсэд итгэх хүн биш ч тэрээр хэний ч мэдэхгүй тэр л зүйлийг нь мэдэж байсанд гайхаж басхүү сонирхон түүнийг гэртээ оруулчих нь тэр.

Жимин: Тэгэхээр чи үнэхээр нөгөө тэндээс ирсэн юм уу?

Жижигхэн тохилог байрны буйданд өөд өөдөөсөө харан завилан суусан хоёр залуугийн нэг ийнхүү асуугаад дээш хуруугаараа заана. Өргөн мөр царайлаг төрхтэй ч одоо ч галзуу гэж бодож буй энэхүү залуу ихээхэн сонин. Жимин түүнийг буйданд урихад албат аятай татгалзан газар суусанд тэрээр арайхийн буйданд суулгасан нь энэ билээ.

Жимин: Тэгэхээр чамайг хэн гэдэг юм?

-: Дуудах нэрийг минь Жин хэмээдэг. Өмнө насны минь алдрыг Ким СокЖин түшмэл гэнэ. Харин хаа газрын үзэсгэлэнт бүсгүйчүүл цэцэг шиг Жин гэдэг юм даа.

Түүн рүү сээтэгнэх аятай ирмэсэнд Жиминд нүдээ эргэлдүүлсэн ч түүнийг цэцэг мэт үзэсгэлэнтэй залуу болохыг хүсэн зөвшөөрч байлаа.

Жин: Би ч царайлаг л даа.

Цонх гяхтнах аятай заваан инээж нүүрээ үрчийлгэх түүнийг харахдаа Жимин өмнөх бодлоо дор нь хаяв. Тэр тэнэг амьтан юм байна.

-----------------------------------

-: Өглөөний мэнд.

Арзайсан үстэй хошуугаа унжуулсан өхөөрдөм залуу нүдээ нухлахыг харсан түүний хоолой эгдүүрсэн аятай сонсогдсон ч тэр даруй хэвийн болов.

Жимин: Өглөөний мэнд.

Дөнгөж сэрсэн даруйдаа зуршил болсноороо ус уухаар өрөөнөөсөө гарсан залуу гал тогоонд нь хормогч зүүн хоол хийх залууг харахдаа гайхширсан ч шинэлэг мэдрэмж түүнд таалагдана. Тэд хамтдаа 2 хоногийг өнгөрөөсөн бөгөөд түүний яриа хэн ч үнэмшимгүй зүйл боловч Жимин түүнд сэтгэлээсээ итгэсэн билээ. Түүний гүн бор хэдий ч алтан шаргал судал нь хааяа нэг гялтганах тунгалаг нүд түүнийг яав ч эгэл хүн биш болохыг илтгэх шиг.

Жимин шүршүүрээс ус дуслуулан гарч ирэхдээ хэдийн бэлэн болсон хоолыг олж харан ширээнд суув. Түүний байр нэг жижиг угаалгын өрөө, зочны өрөөтэй залгаа гал тогооны тавилга мөн тагтыг битүүлэн өрөө болгон янзалсан унтлагын өрөөнөөс бүрдэх жижиг хэдий ч тухлаг сууц билээ.

Жимин: Та усанд орохгүй хэрэг үү?

Жин түүнд хаант засаглалын үед амьдарч байсан бөгөөд өөдгүй хорон санаатанд хорлогдон жам бус үхлээр 27 насандаа мөнх бусыг үзүүлсэн тул тэнгэрийн орны албат болсон тухайгаа ярьснаас хойш Жимин түүнийг та гэх болсон билээ.

Жин: Би муухай харагдаж байна уу?

Тэрээр одоо ч тайлаагүй дотор ханбугтайгаа байх ба олон хоног усанд хүрээгүй ч одоо ч түүнээс тодоор цэцэгсийн гэмээр анхилам үнэр үнэртсээр байсанд Жимин инээмсэглэн толгой сэгсэрнэ. Нээрээ тэр чинь хүн шиг хүчгүй болсон ч хүн биш шүү дээ.

Жимин: Зүгээр л таныг илүү тухтай байгаасай гэсэн юм. Надад таньд таарах ганц хоёр зүйл бий. Та түүнийг сольж өмсвөл би их баярлана шүү.




Сахиулсан тэнгэр /SeokMin/Where stories live. Discover now