Арван наймдугаар хэсэг

1.6K 161 3
                                    

Би бүр шоконд орчихлоо.

"Б-би мэдээгүй тэр чиний экс гэдгийг. Өмнө нь найз залуутай байсан гэж чи хэлж байгаагүй." гэнэт зүрхэнд өвдөлт мэдрэгдлээ. Яагаад Хусог энэ тухайгаа хэлээгүй юм бол.

Захиануудыг мэдээд тэт уурлаж бүр гарыг минь зүсэж гэмтээсэн. Гэхдээ одоо бол.....
тэр адилхан надад хэлээгүй нууц нь задарчихлаа.

"Хусог одоо ч надад хайртай гэдгийг хэлэх байна. Намайг харахад л энэ түүний царайнаас мэдрэгддэг. Гэхдээ чиний тухайд гэвэл......намайг хардуулах гэсэндээ тэр чамтай үерхэж байгаа юм. Хэрэв намайг өөрт нь хайртай гэдгийг хэлвэл тэр чамайг орхиод над дээр ирнэ."

Би түүн рүү харлаа. Миний хайрладаг энэ охин. Үргэлж миний сайн найз байсан гэж боддог байсан энэ охин. Гэвч түүний хэлсэн үгс сэтгэлийг шархлуулж байна. Эваг хардуулах гэж Хусог надтай үерхсэн гэж үү? Эвад урам хугарч байна.

Хүсвэл би ч өлөгчин шиг аашилж чадна. Энийг Эва ч өөрөө мэдэж байгаа.

"Одоо л чи үнэн төрхөө гаргаж байна Эва.
Уг нь чамайг би сайн найзаа гэж бодож байсан юм."

Тэр хөхрөн инээснээ "Нэгэнт ийм зүйл болсных.....цаашид сайн найз гэх нэрэн дор явах шаардлага байхгүй байх. Чи ч Хусогоос салах болно миний хэлсэнчлэн тэр надад хайртай учраас."

Түүнд мөчөөгөө өгөхгүй гэсэндээ би жуумалзаад "Хусогыг алдсанаас чам шиг хуурамч амьтныг алдсан нь дээр."

Эва над руу зэвүүцсэн харцаар харан хариу хэлэх гэж байтал багш орж ирэн хичээл эхэллээ. Бид нээрэн ангид байгаа шүү дээ. Бас дөнгөж сая найзыгаа алдчихлаа.

============

Хусог ирж авахыг хүлээг сууж байтал Дэхён багш над дээр ирлээ.

"Дахиад унаа хэрэгтэй юү?" гэхэд нь би "Үгүй дээ багшаа баярлалаа. Намайг хүн ирж авна." үүнийг сонсоод Дэхён багш инээмсэглэн толгой дохилоо.

"Болгоомжтой байгаарай." гэж хэлээд яваад өгөв.

Санаа алдан сууна. Дараа Хусогтой Эва-н талаар ярилцах хэрэгтэй. Тэдний дунд үнэхээр зүйл байгаа эсэхийг мэдмээр байна. Гэхдээ.......бас үнэнийг мэдэхээс эмээнэ. Хэрэв Эва-н хэлсэн үнэн бол зүрх ихээр шархлах болно.

Яагаад гэвэл би Хусогт маш их сайн хэдий тэр намайг өвтгөсөн ч гэлээ........

Гэтэл сургуулийн үүдээр хэн нэг хүн орж ирэв. Тэо малгайтай цамц өмсөн нүүрээ далдалсан байх ажээ.

Удалгүй хэн болохыг мэдлээ.......тэр байна.

"Вернон!" гэж дуудсаар би тэрэн рүү гүйж очлоо.

(Дууссан) BTS |Jung Hoseok| Сэтгэцийн өвчтэй залуу 2Where stories live. Discover now