1.Eat Monsters

41 12 1
                                    

Хөөх хоол гарч ирж байна. Үнэхээр гоё үнэртэй юм аа. Ахх Burrato and caponata байна шүү дээ. Үнэхээр амттай харагдаж байна. Байз үнэртэхээ байчихлаа. Идэж болохгүй байна. Яачихваа. Миний burrato & caponata. Хааччихав--:
-Босооч, босооч, босооч. Наад шүлс чинь гоожоод байна. Дахиад л хоол зүүдлээ юу? Ёстой бүтэхгүй хүн шүү. Алив өглөөний хоол бэлдчихсэн. Босож хоолоо идэж үз гэж сонсогдлоо. Хэн юм бол? Хоолой нь ээжийнхтэй адилхан юм. Дахиад л иржээ. Гэхдээ сая юу гэсэн бэ? Хоолоо ид гэх шиг болсон. Бас гоё үнэр үнэртээд байх чинь. Алив босъё гээд бослоо. Шууд л чихэрлэг үнэр ханхлах тэр зүг рүү явна. Очоод шууд л ширээнд суугаад юу гэдгийг нь сонирхов. Вафэль + авакадотой талх + гүзээлзгэний сүү = төгс өглөөний цай. Аргагүй л ээжийн сонголт. За идцгээе гээд яг ам руугаа хийх гэж байхад ээж:
-Энэ хүүхдийг дээ нээрээ. Нүүр гараа угаа л даа гэж хэлэх сонсогдов. Би ээжид хариу хэлэн:
-Хоолоо идээд л угаачихья. Амлаж байна. Ганц л удаа түрүүлээд идчихье гээд ам руугаа талхаа чихэв. Авакадоны зөөлөн амт халуун талх 2 шиг сайхан зүйл байна уу? Үнэхээр амттай. Талхных нь дуугарахыг сонс доо. Шарх шарх хийгээд л. Бас жоохон ногоон өнгө орсон нь бүр ч их идэх хүсэл төрүүлж байна (төсөөлөөд уншвал та шууд идмээр болноо).
Талхаа идэж дуусчхаад вафелин дээрээ шоколадны сироп асгаад идлээ. Идэж байхад ам дотор шоколад нь хайлж, вафэльний зөөлөн, чихэрлэг амттай нь зохицон аман дотор тэсрэлт хийж байлаа. Юм уугаагүй болохоор юм идэхэд хэцүү болж эхлэв. Тэгээд гүзээлзгэний сүүгээ уухад вафэль, шоколадтай зохицон намайг аз жаргалд умбуулна. Ямар гайхалтай юм бэ? Амттай.

Хоолоо идэж дуусчхаад хувцсаа өмсөж байтал ээж цаанаас:-Хеэжинаа! Ээж нь явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоолоо идэж дуусчхаад хувцсаа өмсөж байтал ээж цаанаас:
-Хеэжинаа! Ээж нь явлаа. Сайн сууж байгаарай гэж хэлэх нь сонстов. Би ч баяртай гэж хэлээд салах ёс хийв.
Ажил орох дөхөөд байсан тул хурдхан шиг хувцсаа өмсөж дуусчихаад, нүүрээ хичээнгүйлэн будаад, үсээ янзалчихаад ажилдаа явлаа. Ингэхэд би та нарт өөрийгөө танилцуулаагүй юм байна. Намайг Ан Хеэжин гэдэг. Өдий 27 (насыг нь ихэсгэж бичсэн болно) наслахдаа ганц бие, гозон толгой амьдарч, идэх, ажиллах, амрахаас өөр зүйл мэдэхгүй явлаа. Саяхнаас ээж минь намайг хүнтэй үерх гэж шахсан юм. Одоо өөрийн нөгөө талаа олох хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд бол би эдийн засагч мэргэжлээр ажилладаг. Чөлөөт цагаараа хоол амталж үнэлгээ өгдөг юм. Би ч хоолны салбартаа алдартай л даа аххаха.
Одоо бүгдээрээ манай ажил руу орж сонирхцгооё:
-Сайн байна уу? Хеэжин эгчээ.
Энэ охин бол Мияаваки Сакүра. Манай компаний япон дахь төлөөлөгч юм. Над шиг хоолны хоббитой охин шүү дээ. Надтайгаа их ойр дотно шүү.
Би-Сайн сайн. Юу байнаа Күкүра.
Сакүра-Тайваан. Өнөөдөр өдрийн хоол идэх газраа сонгочихсон шүү. Энэ ойрхон нээгдсэн "Жин Сокким" гээд газар байна лээ. Хоол үнэлэгчид сайхан амттай гэсэн. Танийг нэг амтлаад үзнэ биз гэж бодоод захиалга өгчихсөн шүү.
Би-Sakura chan~~ Чи шилдэг нь.
-Та ч гэсэн шилдэг нь.
Сакүра-Өө Чанёол ахаа. Ирчихээ юу? Бид яг өдрийн хоолоо идэх газраа ярилцаж байлаа. Та явна биз дээ.
Чанёол-тэгэлгүй яахав.
Энэ бол манай хэлтсийн дарга Пак Чанёол. Тэр үнэхээр царайлаг гэгддэг ч надад бол тийм биш. Би түүнтэй дотно байдгийн шалтгаан нь хоол идэх арга барил нь. Тэр бас над шиг л хоолны мангас. Ер нь бол манай хэлтсийнхнийг энэ компанийн ажилчид eat monsters гэж нэрлэдэг юм даа. Энэ нэрэндээ ч бид таарсан шүү.

S/n: Сайн байцгаана уу? Миний ээлжит нэгэн өгүүллэг эхэлж байна. Ямар болохыг сайн мэдэхгүй ч хоолны хэсэг их гарах болноо. Enjoy life.

Singdipty

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Let's eatWhere stories live. Discover now