𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒐𝒏𝒆

1.7K 136 0
                                    


🍑𝑷𝒆𝒂𝒄𝒉🍑

"Тэр үнэхээр bitch юм гээч. Яагаад ганц залуутайгаа үерхсэн эхний өдрөө царайг нь мартаад"

"WTF гайхалтай.."

    Энэ яриаг сонсоод та бүхэн намайг юу гэж бодож байна? Хэрэв та намайг хөнгөн явдалтай хүүхэн гэж төсөөлж буй бол маш том андуурж. Би хүний царай танидаггүй мэдрэлийн  өвчтэй.. Үүнээсээ болоод би дотны хүмүүсээ танихын тулд үнэртэн ашигладаг.

     Бодол дундаа төөрөгдөн явж байтал урд минь нилээн ахимаг насны эмэгтэй зогсон над руу бугуйгаа ойртууллаа. Би сурамгайгаар түүний бугуйг үнэрлэв. Сарнайн анхилам тансаг үнэр.. Ээж байна..

"Намайг танисан биз дээ. Охин минь чи юугаа хийгээд алга болчихсон юм бэ? Ээж нь Жон ахтай чинь уулзахаар явлаа дэлгүүрээ сайн хараарай"

     Намайг үг хэлэхийн зөрөөгүй гараад явчихав. Жон ах гэдэг Хусогийн аав. Дэлгүүрийн хаалгийг нилээн танил хувцасласан эр орж ирэн надад бугуйгаа мөн адил ойртуулав. Далайн үнэр.Тэр Хусог байна...

"Сайн уу? Санни улам бүр хөөрхөн болчихжээ. Надаа нэг шоколад бас coffee хоёр аягыг өгөөч."

     Түүний захиалгыг аваачиж өгөхөд дахиад л царайг нь мартчихлаа. Сууж буй бүх хүмүүс рүү харсан ч үл танихад тэр ашгүй гараараа далаллаа.

"Ийшээ суучих ярих зүйл байна"

    Би чимээгүйхэн толгой дохилоо.

"Чи ээжийгээ үнэхээр манай аавтай гэрлэхийг зөвшөөрөх гэж байна уу? Уг нь чамайг дүүгээ биш хайртаа байгаасай гэж хүссэн юмсан азгүй юм."

"Хусог уучлаарай. Би ээжийгээ хайртай хүнтэйгээ хамт жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Аан та энэ үнэртэнг аавдаа өгөөрэй. Мэдэж байгаа биз дээ. Надтай уулзахаараа түрхээрэй гэж"

      Тэр гарнаас минь хүчтэй гэгч нь тэр үнэртэнг шүүрэн аваад гарлаа. Надад сайн гэдгийг нь би аль эртнээс мэддэг ч гэсэн ийм их гэдгийг нь мэдээгүй юм шиг байна. Инээд ч хүрэх шиг..

      Элдэв бодлууд толгойд минь үүрлэчихсэн аятай. Байнга л өөрийгөө үзэн ядаж бас зэмлэх аж. Ажлын цаг ч дуусч би хурдхан шиг хормогчоо тайлан дэлгүүрээс яаравчлан гарлаа.

       Сандаран гүйсэндээ ч тэр үү баахан бичиг баримтаа тойруулан үзэж яваа миний үеийн гэлтэй хүйтэн ширүүн харцтай ч эгдүүтэй царайтай залууг мөргөөд уучлал ч гуйхгүй явчихлаа. Намайг ч тэнэг хүүхэн л гэж бодсон байхдаа гэсээр Жон ах.. биш ээ аавын гэрийн үүдэнд ирэв.

       Хаалганы хонхыг дарахад удалгүй дунд эргэм насны эр гарч ирэн надад бугуйгаа үнэртүүллээ. Жон ах байна.

"Сайн байна уу? Би Пак эзэгтэйн охин Пак Санни байна."

      гэхэд тэрээр малийн инээсээр гэртээ оруулав. Би Хусогтай байнга уулздаг ч Жон ахтай уулзаж буй нь анхны удаа юм.

      Тэднийх аргагүй л баян юм гээч. Хаа сайгүй уран зураг, барималууд. Ээж минь ч азтай нэгэн юм. Ааваас минь хойш таван жил зовсон ч одоо нэг юм жаргах нь. Ингэж инээж байгааг хараагүй удаж дээ.

     Дээд давхараас дээгүүрээ хувцас өмсөөгүй танил нэгэн бууж ирлээ. Танил ч юу байхав Хусогоос өөр хэн байв гэж. Түүнээс нүдээ буруулах гэсэн хэдий ч  тэр үнэхээр царайлаг юм.

"Чамайг ирсэн гэж мэдсэнгүй. Би удахгүй ээ."

     гэсээр буцаад өрөө рүү гээ ичсэн байдалтай гүйгээд орлоо. Дахин хаалганы хонх дугарав. Жон ах яаравчлан хаалга руу очлоо.

"Юнги ороод сууж байгаарай. "

     Жон ах үүдэнд зогсох өнөөх залуу орж ирээд над руу танилаа харж буй харцаар хараад "Өө, дэлхий үнэхээр жижигхэн юм гээч. Галзуу хүүхэн минь." уурлаж бас зэвүүцсэн байртай хэлнэ. Хэн юм бол.

Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now