𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒏𝒊𝒏𝒆

561 76 4
                                    


🍑Таньдаг царай🍑


     Нэг нэгнээ чанга гэгч нь тэвэрсээр. Жоохон л сулруулчихвал алдчих юм шиг.

"Чи надад өгсөн тэр ном. Би түүгээр киноны зохиол бичиж байгаа тэгээд би чиний нэрийг ашиглаж болно биз дээ. Гол дүрийн эмэгтэй яг чам шиг хүний царай таньж чаддаггүй байх болно. Чи үзнэ биз дээ"

   Өмнө нь дурдаж байсан шиг би кино үзэх дургүй. Үнэн голооcоо үзэн яддаг. Гэхдээ бидний сонирхол өөр ч түүнийг нь хүндлэх хайр надад бий учир зөвшөөрлөө.

"Өглөөний цай уух уу?"

     Тэр толгойгоо дохин инээмсэглэхэд би түүнийг даган шууд л инээчихлээ. Доош буун гал тогоо руу орон өндөг шарж байлаа. Хорин минут өнгөрсний эцэст Юнги бууж ирэх бөгөөд би түүний царайг танив. Арван минут тутуамд царайг нь санахаа больчихдог ч энэ удаад өөр байлаа. Би түүнийг шууд очин тэврэхэд нүдээ томсгосон над руу ширтэнэ.

"Юнги би чамайг сая хараад танисан. Итгэж өгөхгүй нь царай чинь бүдэг ч гэсэн танигдсан."

    Нүдэнд минь нулимс цийлэгнэж инээхээс өөр зүйлийг хийхийг хүссэнгүй. Өнөөдөр миний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан өдөр байх.

     Бид хурдхан шиг хоолоо идэн аав ээжийнх руу явлаа. Замд миний хүйтэн хөлс минь цуван хэлж ядах учраа үл олно. Нэг л мэдэхэд хаалганы гадна ирсэн бөгөөд хаалга онгойлгоход ээжийн царай шууд л гүдэнд минь тодоос тод харагдав. Түүнийг бугуйгаа ойртуулаас өмнө

"Ээжээ та өнөөдөр хөөрхөн  байна"

"Намайг таньж байгаа юм уу? Миний охин мундаг байна."

   Жаргалтай мөч ийм ойрхон байсан байж. Юнги хаалга ч тогшилгүй амьдралд минь орж ирсэн. Тэр хэрээр намайг хайрлаж бас эмчилж байна.

  Би ажлаа хүртэл умартаж тэднийхээ царайг хараад л суув. Мянган жил болсон ч ингээд байж баймаар.

   Юнги гэв гэнэт ширээ цохин бидний яриаг тасалдуулав.

"Надад нөүтбүүк авиад ирээч яаралтай шүү"

    Би дээд давхар луу гаран аавын ажлын өрөөнөөс нөүтбүүк авчран Юнгид өгөхөд тэр гарнаас минь шүүрэх шахам авлаа. Бид бүгд л түүн лүү цоо ширтэх бөгөөд түүнд тээртэй санагдсан бололтой "Энэ tv show биш учир над руу ширтэхгүй байж болох уу?" хүйтэн хоолойгоор хэлэхэд бүгд нэг нэг өрөө рүү хамаг хурдаараа орчихов. Би дэмий л ийшээ тийшээ харан зогсоход " Надад чиний тусламж хэрэгтэй байна." гээд гарнаас минь зөөлхөн атгалаа.

     Дуржигнуулан бичихдээ тэр хааяа хаяахан над руу харахдаа нүүрэндээ багахан мишээл тодруулна. Би түүний бичиж буй зүйлсийг хулгайгаар харж буйгаа мартан дотор нь орон шимтэн уншиж байв.

"Тоорын цэцэгсээс ургасан энэ ямх охин.
Түүний гараас атгахад надад бүхий л дэлхийг атгасан мэт дулаан агаад баян болчихсон юм шиг санагдана.

"Чи тоорын цэцэгс ямар утгатайг мэдэх үү?"

Толгойгоо зөөлхөн сэгсрэн түүн рүү мишээлээ.

" Би чиний зарц
Чи инээвэл
Би ч инээмсэглэнэ
Чи гунивал
Би ч гунина
Би чамайг аз жаргалтай болохыг хүсэж байна. Би үргэлж чиний хажууд"

"Би чиний зарц байж болох уу?"

Би ийнхүү хэлэхэд тоорын цэцэгс газар зөөлхөн унав.

Төгсөв
2019 оны 9 сарын 12нд "


    Тэр сүүлчийн цэгийг хатгахад би түүнтэй мм тэр ч зай байхгүй байлаа.

"Ямар байна? Одоо энийг би студи руу явуулаад Япон руу явах байх. Чи тэр хооронд сайн байж чадна биз дээ."

"Юу вэ? Чи намайг жоохон хүүхэд гэж бодоо юу? Би биеэ даасан эмэгтэй"

   Өөдөөс нь бахдалтай царай гаргахад тэр хацрыг минь хоёр гараараа чимхэн уруул дээр минь шоб хийтэл үнсчихэв. Тэгтэл Хусог хажуу орооноос орж ирэхэдээ нүд нь орой дээр нь гарах шахам над руу харахдаа хажууд байх хүрмээ аван чанга чанга алхан гарлаа.  Би түүний царайг шууд л таньчихсан нь сайн хэрэг ч тэр сая биднийг хараад уурлачихсан. 

   Яаж түүнд ойлгуулах вэ? Бид аль хэдийнээ ах дүүс болчихсон.


Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now