•°•°12°•°•

487 48 7
                                    


"Еүжин өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байгаа биз дээ" хэмээн ээж хаалганы цаанаас орилход
"Тиймээ ээж ээ. Түр хүлээж байгаарай" гээд би гялс босч ороо хураагаад өрөөнөөс гархад ээж доош шатаар бууж байлаа.
Би хурдхан түүнийг гүйцэн очиж тэвэрхэд ээж эргэж харан "Миний жижигхэн зулзага ингээд сургуулиа төгсчихлөө шдээ. Ээж нь чамаараа бахархаж байна аа. Өнөөдөр хамгийн хөөрхөн дээрээ тавиад сургууль руугаа очих хэрэгтэй шүү. Ээж нь ч бас өөрийгөө бэлдэх хэрэгтэй" гээд духан дээр үнсэн цааш инээмсэглэсээр явлаа. Би ч бас хурдан өрөөндөө орж төгсөлтийн баяртаа бэлдэн өчигдөр орой бэлдэж тавьсан дүрэмт хувцасаа өмсөөд доош буун гэрийхэнтэйгээ хамт цайгаа уучихаад ээж бид 2 гадагш гарч түүний хамгийн сайн найз дээр очоод би нүүрээ багахан будуулж үсээ янзлууллаа.

Сургууль дээр ирэхэд хамаг хүүхдүүд баяр хөөрөөр дүүрэн байх ба хөл хөдөлгөөн маш ихтэй байлаа. Удалгүй бид ангидаа орон багштайгаа хамтдаа хэсэг суугаад өнгөрсөн жилүүдэд болсон бүх  дурсамжаа бие биетэйгээ хуваалцан сэтгэлийн үгээ ярьлаа.

"Заа алив миний охин дунд нь ор" гэсээр аав минь хажууд ирж зогсоход ээж болон дүү маань намайг тойрон бид сургуулийнхаа урд гайхалтай мөчөө зургаар мөнхөлсөн юм.

"Ээж эээээ аав аааа би тэнцчихсэн байна" гэсээр шатаар түчигнэтэл доош буухад аав ээж 2 маань намайг үнсэн "Миний охин ямар мундаг юм бэ? Бид чамаараа зөндөө их бахархаж байна" гэхэд нь би инээсээр л байв. Учир нь би өөрийн орохыг хамгийн их хүссэн сургууль болох Сөүлийн их сургуульд тэнцчихсэн билээ. Тиймээ одоо хичээлээ эхэлтэл цагийг маш сайхан зугаатай өнгөрүүлээд харин хичээлээ орохоор үзүүлээд өгнө дөө гэж бодож байв. Дахин нэг хүнд ачааг нуруунаас минь авч хаясан үйл явдал энэ байсан юм.

Энэ гайхалтай үйл явдлын дараа би гэрийхэнтэйгээ хамт хоолонд орж цагийг маш зугаатай өнгөрүүлэв. Харин оройхон миний хамгийн сайн найз болох үеэл эгч минь манайд ирж хоносон юм. Түүний дүү болон манай дүү ингээд бид 4үүлээ маш дотно өссөн эгч дүүс билээ.

"Хөөе Ким АнХён гуай амьд харилцаа маш чухал гэж хэлсээр байтал яагаад бас дахиад л утсаа бариад суучихав даа" хэмээн би түүнийг ноолсоор хэлтэл

-"Чи намайг Ким АнХён гэв үү"
"Яасан болохгүй байсан юм уу? Угаасаа Тэхён та 2 чинь одоо гэрлэх л дутуу байгаа биз дээ" гээд жуумалзхад
-"Ааашш чи нээрээ үнэн мэдрэмжтэй охин шүү"
ингэж хэлээд түүнийг намайг түлхэхэд  нь  би зөрүүлээд арагш нь түлхэж хаяхад тэр орны цаашаа гулсан унав.

Заа ерөнхийдөө ингээд бидний эцэж цуцашгүй ноцолдоон эхэлдэг юм даа.

"Хөөе та 2 жоохон чимээгүй байгаачээ" гээд 2 дүү өрөөнд орж ирэхэд нь " Та 2 зүгээр өрөөлүүгээ явсан чинь өлзийтэй байх шүү" хэмээн тэднийг өрөөнөөсөө хөөхөд
" Энэ 2 одоо бидний эгч юм уу? Дүү юм уу? нийлхээрээ галзуу амьтад шиг болчих юм. Есүм ээ би чамайг галзуугийн эмнэлэгийн дугаар олвол хэлээрэй гэсэн олсон уу?"
"Тэд энэ 2ыг тоож авхааргүй юм байна лээ. Болдог бол ойд төөрүүлчих юмсан" гээд хорон инээмсэглэлээ тодруулахад нь  "Нэг анай чинь бараг айлын эхнэр боллоо. Харин нөгөөдөх нь их сургуульд ороод та 2ыг хаяад явлаа шдээ" гээд бид 2 зэрэг тэдэн рүү дэрээ авч шидэхэд тэд хорон инээмсэглэлээ тодруулсаар өрөөнөөс гарлаа.
Бид 2 одоо л өөрсдийгөө халууцаж бас ядарч байгаагаа ойлгон миний орон дээр дээш харан зөрж хэвтээд
" Ёоо ядарчихлааа"
"2лаа гарч зайрмаг авч идэх үү"
"Нээрээ тэгье л дээ" гээд тэр өндийн босч ирээд би сул өмд хар малгайтай цамц өмсөн гадагш гарав.

Дэлгүүр орж зайрмагаа авхад Анхён эгчийн утсанд тасралтгүй мэссэж ирж эцэст нь түүний хайрт залуу болох Тэхён бидэн дээр ирсэн юм. Түүнд бас нэг зайрмаг аваад бид 3 гэрээс холгүйхэн нэг саравчинд сууж жаал жуул элдвийг ярилцацгаав. Яриан дунд тэдний санал нийлэх үе болгонд тэд бие биенийгээ үнссээр байгаад намайг бүүр дөжрүүлж орхив. Эцэст нь би ч гэсэн найз залуутай болмоор санагдаж эхлэх нь тэр.

"Та 2 одоо хажууд чинь өөр нэг хүн байгааг мэдэж байна уу үгүй юу" гэхэд Тэхён түүний мөрөөр тэврэн өөртөө наагаад "Манай хадам дүү хурдан найз залуутай болвол биднийг ойлгох болноо" хэмээн гайхалтай харцаараа нааш инээмсэглэн харав.

Анхён эгч ч азтай юм аа ийм хүмүүжилтэй, ухаалаг, бас маш царайлаг, дийлдэшгүй их эелдэг зантай хүнтэй үерхээд л. Гэхдээ бас нөгөө талаараа Тэхён ах ч бас их азтай юм. Учир нь Анхён эгч маш үзэсгэлэнтэй. Түүнд төрөл бүрийн авьяас байдаг. Ингээд л тэд хүн бүрийн харааг булаасан төгс хосууд

Би нэг санаа алдаад "Би жоохон тийшээ алхаад ирье" гээд тэднийг орхин босоход ард "Болгоомжтой байгаарай Еүжина" гэх эгчийн хоолой сонсогдов.

Цэцэрлэг дотор замын хажуугаар бүдэг шар өнгийн гэрэл асаж түүний сүүдэр хиймэл нууран дээр тусах нь тун гайхалтай бас амгалан тайван.
Одоо энэнээс цааш холдоод хэрэггүй байх гэж бодоод ардхан байх нэг сандал дээр дээш харан хэвтээд оддыг ажиглав.

Үнэхээр гайхалтай

Тухтай нь аргагүй зуны сэвшээ салхинд хэвтэхэд нойр минь их хүрч байлаа. Хэсэг намайг зүүрмэглэн хэвтэхэд хэн нэгэн намайг дуудан сэрээв.

"Харанхуйд ганцаараа байх их аюултай шүү дээ" гэсээр нэг хүн дэргэд минь ирж зогсоход би хурдхан өндийн босоод "Хэсэг зүүрмэглэчихжээ. Баярлалаа" гээд хурдхан явах гэж байсан аа болин удаанаар толгойгоо өргөн түүн рүү харахад би нүдэндээ ч итгэж чадсангүй.



°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now