Ep03. Хурим | Бал сар

5.5K 472 14
                                    

~•°•~

5 days later
/хуримын өдөр/

Тольны өмнө гоёмсог цагаан даашинз өмсөн, хээ угалзаар чимэглэсэн торон цагаан бээлийтэй гарандаа баглаатай цэцэг барин зогсоно.

Кай өрөөнд орж ирэн намайг хараад таг гацаж орхив.

Үсээ цэвэрхэн гэгч нь хойшоо гелдэж, цав цагаан хослол өмссөн нь түүний хөрслөг бор арьстай нь үнэхээр сайхан зохицож байсныг хэлэх нь зүйтэй.

Кай
"Цэцэг нь аль нь вэ?"

Би ичингүйрэн инээмсэглээд
"Ичээгээд байна"

Кай инээд алдан
"Ийм үзэсгэлэнтэй эхнэртэй болох гэж байгаа би үнэхээр азтай юм" хэмээгээд гараа өгөхөд би түүний гараас нь барин

"Чи минь ч бас сайхан залуу шүү дээ"

Гарыг минь үнссэнийхээ дараа мөнөөх алдарт аймшигт инээдээрээ инээчхээд хамаг биеэ сэгсчин
"Чадахгүй юм байнаа. Хэтэрхий албаны санагдаад байна. Зүгээр хөөрхөн байна танихгүй хүн гуай"

Би ч мөн биеэ суллаад амьсгаа аван
"Баярлалаа залуу минь"

"Бэлэн үү" хэмээгээд өөрийгөө сугадуулахад

"Бэлэн. Энийг л хүлээж байлаа. Гэхдээ одоо чи биш аав намайг сугадах ёстой"

"Өө тиймшдээ"

~Зохиолчийн талаас~

"Сүйт бүсгүй" гэх хэн нэгний чанга дуунаар хаалга онгойн Шиён аавыгаа сугадсаар орж ирэхэд бүх хүмүүс тэдэн рүү харах аж.

Тэрээр танхимаар дүүрэн эгшиглэх аялгуунд тааруулан алхсаар хуримын эндэр дээр ирэхэд Шиёны аав түүнийг хайр дүүрэн харцаар ширтэн инээмсэглэх Кайд хүлээлгэн өглөө.

Номлогчийн хэдэн сайхан үгний дараа "сүйт залуу, сүйт бүсгүйгээ үнсэж болно" гэдгийг хэлэхэд Кай Шиёны нүүрний урдуур унжих гэвлүүрийг сөхөн хацарнаас нь барихад түүний хоёр гар Шиёны жижигхэн нүүрний хажууд үнэхээр аварга харагдах аж.

Ийнхүү нялуурч дууссаны дараа хуримын үйл ажиллагаа өндөрлөж хуран цуглагсад хосуудыг бал сарын аялалд нь үдэж өгөн, шаар, туузаар битүү шахуу чимэглэсэн машины араас харсаар үлдэцгээнэ.

「Cmpltd」Эхнэр Уурлана || KJIWhere stories live. Discover now