1

356 15 1
                                    

Соломоны дуунуудын дуун

Сүйт бүсгүй

-Амныхаа үнсэлтээр тэр
намайг үнсэг!
Учир нь чиний хайр дарс-
наас ч илүү.
Чиний тос тааламжит анхи-
луун үнэртэй бөгөөд
чиний нэр асгагдсан тос мэт
тул
охид чамд дурлана.
Өөр уруугаа намайг татаач,
хамтдаа бид гүйцгээе!
Намайг хаан өөрийн танхи-
муудад авчрав.

Найзууд

-Бид чамаар бахдан, баярлаж,
Хайрыг чинь дарснаас ч илүү
өргөмжилнө.
Тэдний чамайг хайрладаг нь
зөв аж.

Сүйт бүсгүй

-Иерусалимын охид оо!
Би Кедарын майхнууд,
Соломоны хөшиг мэт хар бо-
ловч дур булаам сайхан.
Бор хэмээн намайг бүү ширтээч.
Учир нь намайг нар түлсэн юм.
Эхийн минь хөвгүүд надад уурлаж,
намайг усан үзмийн талбайн
арчлагч болгосон билээ.
Би өөрийн усан үзмийн
талбайгаа арчилсангүй.
Сэтгэлийн минь дурлалт чи,
надад хэлээч.
Сүргээ чи хаана бэлчээж,
жин үдэд чи түүнийгээ хаана
хэвтүүлнэ вэ?
Юунд би нөхдийн чинь сүр-
гийн дэргэд гивлүүртэй
эмэгтэйтэй адил байх ёстой
билээ?

Болзоот залуу

-Хэрэв чи мэдэхгүй аваас,
эмэгтэйчүүдийн дундах
хамгийн үзэсгэлэнт гоо
бүсгүй минь,
сүргийн мөрөөр урагш явж,
хоньчдын майхнуудын дэр-
гэд өөрийн ишнүүдийг бэлчээ.
Хонгор минь, чи наддаа фа-
раоны тэрэгнүүдийн дун-
дах гүүтэй минь адил болой.
Унжлага зүүлттэй хацар чинь,
шүрэн зүүлттэй хүзүү чинь
дур булаам энхрий.

Найзууд

-Чамд бид мөнгөн унжла-
гатай алтан зүүлтийг хийж өгнө.

Сүйт бүсгүй

-Хаантан ширээндээ зал-
ран байхад миний сүрчиг-
ний анхилуун үнэр ханхал-
на.
Хайрт минь наддаа бүх л
шөнөжин хөхний минь
хооронд байх миррэн багц
билээ.
Хайрт минь наддаа Енгедийн
усан үзмийн талбайнууд
дахь хенна цэцгийн хон-
горцог билээ.

Болзоот залуу

-Хонгор минь, чи юутай
үзэсгэлэнтэй вэ,
Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!
Тагтаа мэт нүдтэй аж, чи!

Сүйт бүсгүй

-Хайрт минь, чи юутай
үзэсгэлэн гоо агаад дур бу-
лаам бэ!
Үнэхээр буйдан маань
торгон зүлэг аж.
Байшингийн маань хөндлөвч
хуш агаад
дээвэр маань агар мод бөл-
гөө.
Би бол Шароны сарнай, та-лын
сараана цэцэг билээ

Соломоны дуунWhere stories live. Discover now