4

50 5 0
                                    

Амраг минь чи
юутай сайхан
Гивлүүрэн цаанаа
тагтаан адил нүдтэй
Гилеад уул энгэрлэн буух
ямаан сүрэг мэт үстэй
Хяргуулаад сая
угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эдний дунд
хурга хаясан нь үгүй
Ихрийг бүгд тээсэн гэлтэй.
Уруул юуг хэлвэл
улаан ягаахан тасам
ам чинь дур булаам
Хацар шанаа чинь
гивлүүр цаанаа
анар жимсний зүсэм
Хүзүү шил чинь гэвээс
Хүчирхэг эрсийн зэмсэг
Мянган бамбай чимэглэсэн
Давидын цамхаг мэт тансаг
Хоёр хөх чинь
сараана дунд идээшлэх
гөрөөсний ихэр янзага
Өдрийн амьсгааг сэргэтэл
Үнэгэн харанхуйг үргэтэл
Миррийн уулс,
гүглийн толгод тийш
Миний бие
тэмүүлэн одмуй.
Өвч биеэрээ
миний хайрт чи үзэсгэлэнтэй
Өө сэв чамд минь ер үгүй.
Сүйт бүсгүй минь,
надтай хамт Ливанаас яваач.
Хамтдаа надтай
Ливанаас одож,
Аманагийн оргилоос,
Сенир, Хермоны оройгоос,
Арслангийн үүрнээс,
ирвэсийн уулнаас
аялж бууж ирээч.
Хонгор дүүдэй,
сүйт бүсгүй чи минь
Зүрх юуг минь догдлуулав.
Халтихан ганц харцаараа
Зүүлт ганцхан сондроороо
Зүрх юуг чинь догдлуулав.
Хонгор дүүдэй,
сүйт бүсгүй минь,
Халуун янаглал чинь
юутай амттай
Халуун тэр янаглал нь дарснаас
Ханхлах тос нь
алив үнэртнээс давуутай.
Сүйт бүсгүй минь,
уруул чинь балыг дуслуулмуй
Сүү бал хоёр
хэл дор чинь баймуй
Хувцасны чинь анхилад
Ливаны анхилаан амуй.
Хаалттай нэгэн цэцэрлэг
Сүйт бүсгүй, дүүдэй минь
Хаалттай булаг,
лацадсан худаг.
Ус суваг чинь
анарын цэцэрлэг агаад
Шилдгийн шилдэг жимстэй
Задь хийгээд суман цэцэг,
шанц болоод годоль
Гүргэм бас суман цэцэг
гүглийн хамаг мод
Мирр болон зуун насттай
Цэцэрлэгийн нэгэн булаг
амьд усны худаг
Ливанаас ундрах горхи.
Умрын салхи аа, босоорой,
өмнийн салхи аа, ирээрэй.
Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн
Сэнгэнэм үнэрийг нь
тараагаарай
Хайрт минь чи
цэцэрлэгтээ ирээрэй
Хамгийн шилдэг
жимсийг нь идээрэй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 17, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Соломоны дуунWhere stories live. Discover now