𝑋𝐼

275 29 1
                                    

Хусогт

Сүүлийн захиагаа бичсэнээс хойш аль хэдийн 2 сар өнгөрсөн байна.
Чи хэвээрээ байгаа. Тэрхүү төгс нэгэн.
Би чам руу харахаа больсон. Чи нөгөө Ким Суёонтой сар үерхээд л салчихсан. Энэ өмнөхүүдээсээ урт захидал болох байх. Захидал ч гэж дээ. Би чамд чамайг харж яваагүй хоёр сар хэрхэн өнгөрснийг бичих гэсэн юм.
Би хамгийн сүүлд бичсэн өдрөөсөө хойш Дахэтэй долоо хоног найзлахад л салшгүй сайн найзууд болчихсон.
Би өөртөө илүү итгэлтэй болсон. Би бусдад өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг болсон. Чимээгүй байхаа больсон. Чамтай хүртэл би нүүрээ тулж яриа өрнүүлсэн. Би тэр өдөр нөгөө Суёоны над руу харж байсан харцыг сайн санаж байна.
Надаас өчигдөр манай ангийн Юнги надтай үерхээч гэж асуусан. Тэр хэдий сайн хүүхэд ч гэлээ, яагаад ч юм чи миний санаанд орж ирсэн. Чамайг би хоёрын хоёр жил хайрласан шүү дээ. Хоёр жил гэдэг тийм ч богино хугацаа биш.
Би чамайг над руу харж байхыг зөндөө олон удаа барисан.
Би яагаад өмнө нь одоогийнх шигээ байж чадаагүй юм бол гэж боддог. Гэхдээ өнгөрснийг мартсан нь зөв байх.
Гэвч мартмаар байвч би яагаад энэ захиаг чамд бичээд сууна вэ?

11.14. Ким Суёоноос

𝘂𝗻𝗿𝗲𝗾𝘂𝗶𝘁𝗲𝗱 𝗹𝗼𝘃𝗲༄𝗃𝗁𝗌Onde histórias criam vida. Descubra agora