◇11◇

1.4K 206 18
                                    

[10 хоногийн дараа]

Орой бүр зүүдэлдэг хар дарсан зүүднээсээ салж,Литэй ч сайн найзууд болоод,Бүр Хусог Тэхён бид хоёр дээр Лондонд ирж байгаа гээд үнэхээр олон сайхан зүйлс болж байв.Гэвч Жонгүгийн уйлах,орь дуу тавьж хашгирах нь надад орой бүр сонсогддог болсон юм.Заримдаа энэнээс болж сэтгэл зүрх минь хүчтэй өвдөж,өөрийн эрхгүй уйлдаг.Эсвэл бүр амьсгал авж чадахаа байдаг гэсэн ч Тэхён надад хэзээд тусалсаар ирсэн.Тэр бид хоёрын харилцаа хэтэрхий гүн болж эхлэж байлаа.Би ч үүнээс татгалзаагүй.Одоо ингээд сайхан амьдрахыг хүсч байна.

Инээхийг хүсэхгүй байгаа ч инээж,өвдөж байгаа ч эрүүл байгаа мэт байх хэрэгтэй учир нь миний эргэн тойрон дахь хүмүүс намайг маш их хайрладаг тийм байтал би ухаан суух болсон.Ахиж Жонгүгийг бодож зовохыг хүсэхгүй байгаа ч хайрлахгүй байж чадахгүйгээ ойлгосоон...Хайрласан ч дотроо хайрласаар байх болно...Тэр миний үүрдийн зүрх...

Өнөөдөр бол аав бас түүний залуухан амраг хоёр амралтанд 21 хоногоор явах өдөр Тэхён бид хоёр тэднийг иртэл Лондонд байж байгаад буцаж Солонгос явах болсон.

-Охиноо их санах байхдаа*духан дээр нь үнсэх*

-Би ч бас таныгаа санана аа.Сайхан амарч байгаад ирээрэй.

-Ойлголоо хонгор минь.Аав нь охиндоо маш их хайртай

-Би ч бас тандаа хайртай...

-Тэхёнаа охиныг минь сайн харж,хандаж байгаарай за юу!!

-Ойлголоо.Та хоёр сайхан амраад ирээрэй.

Тэр хоёр инээмсэглэсээр машиндаа суун явав.Яагаад ч юм Жонгүгийг анх алга болоход төрж байсан тийм мэдрэмж ахин төрж,тэднийг хэзээ ч ахиад харж чадахгүй мэт санагдаж байлаа...

-Хөөе Жэй?!Чи аавыгаа яваад минут болоогүй байхад уйлж байгаа юмуу??

Өөрийн эрхгүй урссан нулимсаа арчаад:

-Үгүй дээ.Зүгээр л...Тэхёнаа би жаргалтай байна

Тэрээр намайг тэврээд:

-Одоо үргэлж жаргалтай байх болно оо.Чиний аз жаргалын төлөө би бүхнийг хийх болно.Амлаж байна.

Түүний тэврэлтээс салж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулчаад гэртээ орлоо.

-Өнөөдөр хоёулаа юу хийх вэ??

-Ммм.За байз би өдөр хальт Литэй уулзах хэрэгтэй.Тэгээд хоёулаа гадуур гарвал яаж байна?

I NEED U |✔|Where stories live. Discover now