8.Hello Darkness!My Old Friend

1.1K 133 25
                                    

Flashback

Эмнэлгийн орон дээр дусал залгуулан хэвтэж байхдаа юу болсныг санах гэж оролдоно.

Би яагаад энд байгаа билээ?

Харин урдаас минь ирэх хөвгүүн бүх дурсамжийг минь сэргээлээ.

Ээж нас барчихсан...Харин аав түүнээс хойш сураггүй алга болсон.

Энэ хорвоо дээр дахиж "бид", "хамт" гэх үгс оршихоо больсон.Ердөө л "би" бас "ганцаараа" болж хувирсан юм.Хэдийгээр хамт байхад шаналгаатай ч салаад явчихлаар бүр зовоодог хүмүүс гэж байдаг юм байна лээ.

Энэ бүх зовлонг тэсээгүй учир гартаа таарсан эмүүдээ уучихсан хэрэг.

Үхье гэж хүсээгүй ч амьдаръя гэж бас бодоогүй.

Энэ бүхнийг тэсээд гаръя гэж бодсон ч даван туулах хүч зориг байгаагүй.

Гэхдээ чи мэдэх үүИрээд гараас минь атгахдаа л надад амьдрах хүсэл тэмүүллийг бэлэглэсэн гэдгээ.Хэлсэн үгээрээ л энэ бүх гомдол цөхрөлийг минь арилгасан гэдгээ.

Юу юунаас илүүтэйгээр хэн ч тайлж чадаагүй энэ бүх уйтгар гуниг,хорслыг ганцхан секундэд ор мөргүй устгасан гэдгийг...

Чамаас өөр хэн ч ингэж чадахгүй байсан.

Гэхдээ чи хэтэрхий хэрцгий юм.

Надад амьдрах хүсэл тэмүүллийг өгсөн атлаа юунд тэрийгээ буцаагаад авчихсан юм бэ?

Итгэл найдвар гэдэг зүйл байдаг гэдгийг ойлгуулчхаад яагаад тэр бүхнийг минь хуга дарсан юм?

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now