5.

234 26 0
                                    

   Ингээд бодохнээ...харамсалтай юм аа. Ийм тэнэг загнасаар байгаад чамайг явуулчихсан.

   Чамайг надаас харьцаагаа тасласан тэр 1 сарын турш би буцаад л хэнийг ч хайрлахаа больсон байлаа. Миний Юүжоныг гэх хайр унтарч, охид хүүхнүүдээр тоглож наадах зоригтой болж, би түүнийг надаас салаасай гэж тѳвѳгшѳѳхдѳѳ тулсан байлаа.

   Хамгийн аймшигтай нь тэр тоглоом нь дахиад л чи болж байв. Нэг бол чамайг хѳл газарт хүрэхгүй болтол нь догдлуулж аль эсвэл тоолж барашгүй олон асуулттай хамт гомдоон орхидог байлаа.

   Гэхдээ энэ бүхний эцэст хэн хамгийн тэнэг гээч?

Чи.

Чи шүү дээ мангархан минь.

   Зай завсаргүй зовж шаналан байж урсгасан нулимсаа, надаас болж догдолсон цѳѳхѳн хэдэн догдлолын нэг гэдэгт итгээд инээмсэглэн зогсдог чи хамгийн тэнэг охин.

~Надад Хүрээгүй Чиний Түүх~ /Completed/Where stories live. Discover now