Once upon a time

1.7K 179 18
                                    

Эртээ урьдын цагт үлгэрийн нэгэн хаант улсад чи бидний төсөөлж мэдэхээс тэс өөр Рафунзел амьдардаг байжээ.

"Жонгүгаа миний хүү үсээ буулгаарай" үзэсгэлэнт залуу өндөр гоёмсог цамхагийн доороос дээш хандан ийн орилоод удаагүй байтал уртаас урт алтан шаргал үс урд нь буулаа.  Залуу эр үснээс гогоцоодон тогтоод багахан татахад өнөөх үсийг эзэн нь татаж буй бололтой дээшлэх аж. 

"Ахх бурхан минь чи яаж өдөр бүр энэ хүнд ажлыг хийдгийг чинь би үнэхээр төсөөлөөд ч барахгүй юм" саяхан цамхагт орж ирсэн эр ийн хэлээд авчирсан зүйлсээ цааш тавихад урт шаргалт үстэй хүү

"Зүгээрдээ ааваа" хэмээн инээмсэглэлээ.  Тэгээд

"Юу л даа ааваа-" түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад аав нь өөр лүүгээ татан толинд хамтдаа хараад

"Би энэ толинд үнэхээр үзэсгэлэнтэй,  хүчирхэг гал цогтой залуу эрийг харж байна. Өө бас чамайг хаха" хэмээн галзуу хошигнол хэлэн савалдаг сандал дээрээ уулга алдан унах нь тэр. 

"Тэгэхээр ааваа би энэ жил арван найм хүрнэ.  Гадаах орчинтой танилцмаар байна гэхээсээ илүү би гэрэлт дэнлүү хармаар байна" хүү урт шаргал үсээ илсээр ийн асуухад эцэг нь гэнэт муухай харан

"Гадаах орчинд аймшигтай хүмүүс байгаа Жонгүг! " хэмээн чангахан дуугарлаа. 

"Гэхдээ ааваа-" түүний үгийг таслан

"Ямар ч гэхдээ байхгүй.  Тэд чамайг алахыг хүсч,  эсвэл чиний үсийг аймшигтай хүйтэн зэвсгээрээ тасдан  хэрчиж ч болно.  Чи тэднийг мэдэхгүй Жонгүг. Тэд араатнаас ч долоон дор аймшигтай зүйлс " гэлээ.

Аавынха аргаа барсан хоолойнд шаргал үст бууж өгөн буйдан дээрээ биеэ шидээд нүдээ аньснаа

"Ааваа би тэгвэл хүмүүст харагдахгүй ээ.  Зөвхөн тэр дэнлүүнүүдийг харчихаад л буцаад ороод ирж болно шүү дээ.  Зөвхөн миний төрсөн өдрөөр л тэнгэрт хөөрдөг үзэсгэлэнт гэрэлт дэнлүүг харчихаад буцаад ирнэ" хэмээн ханан дээр тогтоосон хөшгөө үсээрээ буулган гайхалтай зураг гаргаж ирэн үзүүллээ.

"Чи хэзээ ч энэ цамхагаас гарахгүй Жонгүг!  Тэр тусмаа чи миний хүүхэд байгаа цагт!!! " хар үст ийн заналтайгаар хэлээд цамхагийн хаалга гэж нэрлэх цонхыг онгойлгон зогсоход Жонгүг үсээ түүнд өгөөд

"Баяртай ааваа,  удахгүй уулзацгаая" хэмээн түүнийг буухыг харж зогслоо.  Тэгээд явсных нь дараа бүхнээс далдалдаг өндөр хаднуудыг гунигтайхан ширтэн уймарсаар өөрийн найз гэж нэрийдэх хамелионтойгоо бяцхан яриа өрнүүлэв.

"Чи ч бас тэгж бодож байна уу? " гэхэд өнөөх хамелион нь ойлгосон бололтой мөрөө хавчлаа. 

"Тийм дээ,  Люс!  Явцгаая"

|завгүй байсныг минь уушлаарай.  Сэтгэгдэл авъя ккк

•Rapunzel•||Taekook\Completed\Where stories live. Discover now