Пэнниваяс.

76 11 2
                                    

Төрсөн он: Тодорхойгүй.

Нас: Тодорхойгүй, эсвэл тэрбум, магадгүй дэлхийгээс ч хөгшин.

Хүйс: Тодорхойгүй.(Гэхдээ хүн төрх нь эрэгтэй ч жинхэнэ төрх нь эм хүйстэй байх магадлалтай.)

Үхэл: Номон дээрээ 1985, Цуврал дээрээ 1990, IT: Chapter Two дээр одоогоор мэдэхгүй.

Түүний хоч болон нэрс:

Роберт "Боб" Грей
Дэрригийн хараал
Дэлхий идэгч/Дэлхий ам.
Pennywise the Dancing Clown

Гэр бүлийн гишүүд: Тодорхойгүй, гэхдээ яст мэлхий байх магадлалтай.

Хувирдаг дүрүүд:

Аварга, дүрсээ өөрчлөгч мангас
Алиалагч
Хүн иддэг харь гаригийн шавьж

Гэр: Макро ертөнц, Дэрригийн муу усны хоолой, Худгийн байшин.

Хэлэх дуртай үг: Чи ч бас хөвөх болно. You'll float too.

It буюу Пэнниваяс нь эртний харь гарагийн дүрсээ хувиргагч мангас ба олон тэрбум жилийн настай, Гламур гэгддэг хэлбэр, дүр төрхтэй амьтан юм. Пэнниваяс дэлхий дээр олон жилийн туршид амьдардсан ч Макро ертөнц гэж нэрлэгддэг multu-verse-д, хоосон орон зайд үүссэн гэгддэг. Жинхэнэ бие, сэтгэл санаа нь тодорхойгүй, хэлбэрээ өөрчлөгдөх чадвартай, өөр ертөнцөөс ирсэн тул жинхэнэ нэр, төрөл зүйл нь мэдэгдэхгүй ба  Deadlights буюу үхлийн гэрэл гэж номон дээрээ нэрлэгддэг байна. Харин Стивен Кинг яагаад IT гэж нэрлэснийг мэдэхгүй нь.

Пэнниваяс аливаа хүн, амьтан, эсвэл тэднийг хослуулсан хэлбэр дүрсэд хэлбэрт ордог. Энэ чадвар нь  хүмүүсийн итгэлийг олох, аль эсвэл бусдыг айлгахад зориулагдсан ба нийтлэг хувирдаг дүрс нь "Pennywise the Dancing Clown" нэртэй циркийн алиалагч юм. Түүний жинхэнэ нэр нь тодорхойгүй. Хэдийгээр роман дээр хэд хэдэн удаа түүнийг Роберт “Боб” Грэй гэдэг ч уг нэрийг тэрээр өөрийн хуурамч нэр болгон ашигладаг байна.

Харин Стивен Кинг анх уг нэрийг Робо "Боб" Беллээс санаа аван Пэнниваясд өгсөн бөгөөд уг хүн нь анх Бозо алиалагчийн дүрийг бүтээсэн хүн юм.

Хүмүүсээр хооллох нь түүний гол зорилго ба томчуудаас илүү хүүхдүүдийг ангуучилдаг байна. Учир нь хүүхдүүд том хүмүүсийг бодвол арай аймхай үздэг, толгойг нь эргүүлхэд амар байдаг хихи. Харин түүний хувьд айдсаар дүүрсэн мах илүү сайхан амттай байдаг хихи.

Гарал үүсэл:

Пэнниваяс нь Макро ертөнц гэж нэрлэгддэг өөр нэг ертөнцийг, мөн манай ертөнцийг хамран нээгдсэн нэгэн хоосон орон зайд үүссэн ба "Dark Tower" дээр, Todash Darkness-тай холбогддог орон зай юм.

Пэнниваяс / PennywiseWhere stories live. Discover now