1. Аймаар алдартай залуу

52 4 0
                                    

Өглөөний нар нүүрэн дээр тодоор тусч нүдээ нээсний дараахан сэрүүлэг минь хоцролгүй дугарлаа. Хэдий дөнгөж өглөөний 5 цагийн нар ч нүд гялбуулам хурцаар ээнэ. Энэ байдалд ямар дуртай гээч. Мэдээж өнөөдөр өдөр тутмын ажилаа хийх болно. Эхлээд настангуудыг шалгана. Орондоо бие зассан байвал цэвэрлэнэ. Сэрүүн байгаа хүмүүст хувцаслахад нь тусалж гадаа цэцэрлэгт гаргана. Дараа нь хүнд өвчтөнгүүдийн тасагт очин хариуцсан хэдэн хүнийхээ эмийг уулган тунгийн дагуу тариа тарина. Хэдий зүгээр л өвчин намдаагч гэсэн тэднийг жаргалтай болгоно гэвэл дуртайяа ажилаа тууштай хийх болно. Ингээд 7 цаг гэхэд бүгд хоолны тэнхимд цугларан өглөөний цайгаа ууцгаана. Харин би ирээд удаагүй энэ залууг хооллонгоо ажин сууна. Яахав яг ч зүгээр ажаагүй л дээ. Инч алдалгүй цоо ширтэж байгаа. Хэрэв тэр хардаг байсан бол намайг гаж донтон гэж бодох байсан байхдаа. Гэхдээ хамаагүй л дээ. Ийм сайхан, гайхалтай царайг ширтэхгүй бол алдас болно. Өндөр булчинлаг биетэй, сайхан царайтай мөн хөгжилтэй. Аа-аа тэр цагаан шүд, өндөр хамрыг нь ээ. Хайлж урсмаар шүү. Ийм залуухан байж өвдчихдөг тун харамсалтай... гэхдээ эрүүл ч бай өвчтэй ч бай ийм намайг тоохгүй л дээ. Бараг өдөр болгон ирдэг баян тансаг найзууд ,хэдэн жилийнхээ төлбөрийг бүтнээр нь хийчихдэг лаг баян залуу юу дутсан гэж энгийн нэг асрагч бүр болоогүй эрэгтэй хүнд шүү. Бодвол араас нь мисс шиг хүүхнүүд их л гүйдэг биз...

Бодлыг минь таслан тэр цадсан гэдгээ хэлээд цэцэрлэг рүү гарахыг хүслээ.
-Өнөөдөр ч сайхан өдөр байна шүү. Энэ хурц нарыг ээ
-Асрагч аа тийм хурц байгаа юм уу?
-Тийм ээ. Алив гараа дэлгэ дээ. Энэ дулаахан энерги мэдрэгдэж байна уу?
Би түүний бадриун гарнаас нь атган алгыг нь дэлгэж нарны илчийг түүнд мэдрүүлнэ. Хурцаар ээх наран хэнийг ч ялгахгүй
-Тийм ээ их сайхан мэдрэгдэж байна. Ийм тайвшралыг олон жил мэдрээгүй юм байна.
-Та юу хийдэг хүн юм бэ?
-Өө зүгээр л хувиараа жаахан юм хийдэг юм. Түүндээ бүхий л насаа зориулж дээ...
-Бүхий л нас аа? Хха та ийм залуухан юм байж. Өлгийтэй байхдаа эхэлсэн юм уу?
-Хахаха та ч хөгжилтэй хүн юм аа. Тэгээд ч би бараг дөчтэй болохоор тийм ч залуу гэж тооцогдохгүй л байх. Асрагч та хэдэн настай вэ?
-Би залуухаан. Хоолойгоор минь таах гээд үз дээ
-Ммм магадгүй 22?
-Арай ч тийм залуухан биш ээ. Би 26 настай
-Тэгэхээр намайг ахаа гэж дуудах нь ээ?
-Хахаха тийм ээ та надаас 10 ах юм байна.
-Гэхдээ ийм залуухан байж яагаад асрагч хийдэг юм?
-Хээ зүгээр л хийдэг юм. Тэгээд ч та дандаа л асрагч аа гэх юм. Нэрээр минь дуудаач дээ. Эсвэл мартчихаа юу? Миний нэр хэн билээ?
-Крист Пэрават
-Зүгээр л Крист заа дуудаарай ноён Синто Прачаяа
-Крист... өнөөдрийн цаг агаар сайхан байна.
-Тийм ээ ийм сэвшээ салхи л хамгийн тайвшруулам нь. Та тэгэж бодохгүй байна уу? Синто
-Зөв шүү. Жаахан юм байж овоо амьдралын амтаас жаахан ч гэсэн мэддэг юм байна.
-Жаахан гэнэ шүү... өнөөдөр ямар ном уншуулах уу?
-Бидэнд юу байна?
-Алиса толин дотор аяласан нь, бяцхан цагаан морь, цэнхэр шувуу, Анна фракын өдрийн тэмдэглэл
-Цэнхэр шувууг уншаад өг.
-Мэдрэмжтэй байна шүү. Би ч бас энэ зохиолд дуртай
-Гэхдээ дандаа яагаад хүүхдийн уран зохиол байгаа юм?
-Яахав дээ зүгээр л би дуртай болохоор...
-За уншиж эхлээрэй

           Намуухан эелдэг үлгэрийн мэт хоолой сэтгэл гижигдэм эгшиглэнэ. Чингээд түүний хоолой аяар аяар надад ойртох мэт санагдалаа.
"Эмгэн ингэж хэлээд өврөөсөө алмаазан чимэгтэй ногоон малгай гаргав. " Крист түр завсанлан хоолойгоо засаад эмгэний хоолойг дуурайхыг оролдож үргэлжлүүлэн уншлаа.
"-Хэрэв энэ малгайг өмсөөд алмаазыг болгоомжтойгоор эргүүлбэл хүний нүдэнд харагддаггүй олон нарийн зүйлс үзэгдэнэ. Хүмүүс хөөрхий яг үнэндээ бол харах мэлмийгүй байдаг юм шүү дээ бүхнийг тэд мөн чанараар нь харж чаддаггүй "
-Крист
-Ммм
-Хэрэв чамд ийм малгай өгвөл чи яах вэ?
-Айн? Та бодож байснаас сониуч юм гээч.
-Зүгээр л асуултанд хариул бацаанаа
-Хэхэ харин л дээ. Магадгүй авахгүй байх
-Яагаад?
-Учир нь би их аймхай болохоор
-...
-Хэрэв тийм малгайтай болчихвол хэзээ ч бүр хэзээ ч хүн рүү харахгүй ээ
-Яагаад?
-Таны хажууд ингэж хэлэх жаахан эвгүй ч гэлээ... тийм малгайгтай хараатай явснаас сохорсон нь дээр. 40 жилийн нөхөрлөл ч урвалтаар дуусч болдог шүү дээ.
-Баларсааан!!!
Асрагч бүсгүй байдгаараа чарлан тусламж эрлээ. Учир нь хөгшин Жон хорвоогийн мөнх бусыг үзжээ.
-Мөн үхлээр дуусж ч болно.
Синтогийн намуухан тэгээд зөөлөн баргил хоолой гарч араас нь зөөлөн санаа алдалт сонстов.
-Та хэтэрхий гутранга юм аа. Энэ эвгүй байдлыг засах гэсэндээ юу эсвэл зүгээр л амнаас нь гарчихсан үг үү мэдэхгүй Крист тун цоглогоор ийнхүү хэллээ. Тэгээд бараг л хүнд сонсогдохгүйгээр зөөлнөөр шивнэнэ.
-Угаасаа эндээс үргэлж л үхэл ханхалдаг хойно...
Гэвч хараагүй түүний шинэхэн танил энэ үгийг их л гүнзгийгээр хүлээн авчээ.
-Тэгвэл чи яагад энэ газар ажилладаг юм бэ?
-Танд л гэж хэлэхэд би ном бичихийг хүсдэг юм. Гэхдээ надад мэдлэг хэрэгтэй. Тиймээс би олон ч газраар явж олон юм үзсэн. Ахиад үзэх зүйлсч зөндөө байгаа. Анх угаасаа юм сурах гэж л ирсэн. Гэхдээ байна аа гэнэт л надад энд байх ёстой юм шиг санагдаад үлдчихсэн юм. Тэгээд ч би зохиолчийн хувьд сүүлийн хагас жил уналтанд орчихсон яваа л даа...
-Хэрэв чамд үнэхээр номоо хэвлүүлэх боломж гарвал ямар агуулагатай байх вэ?
-Харин л дээ. Зөндөө санаа байгаа ч магадгүй таны тухай хахаха
-Миний тухай ном байгаа... чи өөр юм бодож ол.
-Хахаха заза номоо хүртэл гаргасан мундаг залуу юм биз дээ. Гэхдээ хамаагүй ээ би таныг гол дүрээ гэж төсөөлөөд нэг түүх эхлүүлэх болно. Гэнэт л онгод тэнгэр минь хайрлаад байх чинь ээ
Биднийг номын тухай яриаг үүдний жижүүрийн дуудлага зогсоов. Баттай түүн дээр өнөө баячууд нь ирсэн бололтой. Хэдий тэр гаднаа инээж байгаа ч би тийм дуртай байгаа гэж бодохгүй байна... хараваас хуурамч амьтад мөн Синтогийн хуурамч инээд... Хэн ч анзаарахгүй байгаа юм гэж үү?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 17, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Үхэл хорогдох газарт...Where stories live. Discover now