Untitled Part 5

380 75 1
                                    




Тэр бид хоёрт нэг ижилхэн зүйл байсан нь бид хоёул хаврыг үзэн яддагт байлаа. Сэтгэл юу гэдэг нь үл мэдэгдэх зүйлд хөөрч, гарын үзүүрт ямар нэг хий зүйл шахагдаж ороод биеэ захирч чадашгүй их хүч өөр дотроос ундрахыг хэн хэн минь  тэсдэггүй байв. Тийм дээ ч хавар бид хамгийн цөөн уулзсан. Жисү утсаар ярих сонирхолгүй нэгэн байсан, ер нь бид уулзаад дараа уулзах өдрөө товлож л учирдаг хуучинсаг нөхдүүд байжээ. Би түүнийг үнэхээр үгүйлж байлаа. Тэр өөрөө миний хувьд үнэхээр гэдэг үгийн утга байсан гэж би хэлсэн дээ. Үгийн санд минь орхигдож, хэрэгцээгээ гээж үлдсэн үнэхээр гэх тэр үг зөвхөн Жисү, балет хоёрт л оноогдож байсан.

Би хүсээгүй зүйлсээ амнаасаа унгадаггүй ч, хүссэн зүйлсээ хэлж чаддаггүй зориг муутай амьтан байв. Хэрэв тэр хөөрхөн хамартай охин цас бударч байсан хаврын өглөө надад ганцхан үгтэй захиагаа илгээгүй бол магад бид зун хүртэл бодлоо солилцож чадалгүйгээр өнгөрөх байсан биз ээ. Шуудангаас надруу залгахад нь явж очвол.

Тэнэг гэсэн ганцхан үгтэй захиа авч түүндээ ч туйлбаргүй их баярлаж билээ. Захиа хоёрдмол утгатай байсныг тайлбарлах хэрэггүй байж магадгүй ч  тэр үед үүнээс нь болоод хариу бичих гэж гурван хоног хүүлээлгэсэн шүү. Түүнийг хүлээсэн эсэхийг мэдэхгүй ч тэгж л санадаг юм.

Бичгийн хэв чинь царай муутай юм. Лхагва гарагт саравчинд 7 цагт. Болох уу?

Хариу захидал ирээгүй ч гэлээ би болзоо асуусан цагтаа явж очив. Жисү харин намайг хүлээж суулаа. Би саравчинд орсон ч Жисү нүдрүү минь эгцэлж харсангүй. Мөрийг нь шүргэн зэрэгцэж суугаад 

-          Хариу бичээгүй болохоор чинь-

хэмээн яриа эхлүүлэх гэтэл охин надруу эргэж, уруул дээр минь үнэсэж орхилоо. Би ч түүнийг хариу үнэссэн. Хачин удаан үргэлжилсэн үнэсэлт байв. Түүнийг юу ч мэдрэхгүй байгааг би мэдэрч байлаа. Утгагүй, хөөрсөн тэгсэн атлаа зөвхөн нэг нь хүссэн үнэсэлт.

Гэнэт агсгарсан аадар шиг, гэнэт төгсөх түүнээс авсан ганцхан үнэсэлт.

-          Надад чамаас асуух зүйл байна.

-           За.

-          Өнөөдөр сонсмоор байна уу?

-          Дараа болно гэвэл дараа асуу.

Жисү толгой дохиод босоод явчихсан тэгээд би түүнийг зун болтол олж хараагүй.

Өөр нэгэн өнгөрсөн (Дууссан)Wo Geschichten leben. Entdecke jetzt