Ep14. Эцэг эхээс илүү найз

2.9K 263 11
                                    

~•°•~

Тэр өдрөөс хойш хэдэн хоног өнгөрсөн юм. Сэүн аав болох гэж байгаадаа хэмжээлшгүй ихээр баярлах бол Жэхва харин жаахан санаа зовж байлаа. Тэр дөнгөж 18хан настай. Ахлах сургуулиа хавар гэхэд төгсчихнө гэж бодоход хүүхдээсээ болоод их сургуульд сурч чадахгүй болчихвол яана гэсэн бодол өдөр шөнөгүй л толгойд нь эргэлдэнэ.

Дахин нэг долоо хоног өнгөрч баасан гаригийн орой болжээ. Маргааш амралтын өдөр тул Бэкхён буйдан дээр тухлан Game of thrones үзэж суух бол Жэхва гал тогоонд толгойноосоо салдаггүй шаналгаат бодлоо бодсоор гаатай ногоон цай уун суух аж. Харин Сэүн хараахан гэртээ ирээгүй байв.
Гэрт зөвхөн зурагтын дуу л хадах агаад Жэхва гэнэт чангаар
"Бэкхён" хэмээн дуудав. Бэкхён зурагтныхаа дууг багасган, асуусан харцаар түүн рүү эргэж харвал

"Настай намбатай хүний хувьд эсвэл сайн найзын хувьд надад нэг туслаач"

"За, тэгээд ямар асуудал болоод ааваасаа тусламж хүсч байгааг сонсъё" хэмээн инээхэд Жэхва нүдээ удаанаар аньж, зөөлөн нээгээд
"Энэ хүүхдийг авахуулах бодолтой байна"

Үүнийг нь сонсоод Бэкхён гайхан балмагдаж, тоглож байгаа байлгүй дээ хэмээн бодсон ч түүний одоогийн энэ чухал царай яавч тоглоом биш харагдна.

"Үнэхээр үү? Сайн бодож үзсэн үү? Аав болохдоо одооноос бэлдэж, догдлож байгаа Сэүний талаар сайн бодож үзсэн үү?"

"Үзсээн Бэкхён, үзсэн. Бүх талаас нь бодож үзсэн. Гэхдээ энэ хүүхдээс болж өөрийнхөө ирээдүйг өөрийн гараар сүйтгэмээргүй байна…" хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн гашуун тунгалаг нулимс хацрыг нь зүсэн урсаж байв. Түүний энэ төрх Бэкхёнд үнэхээр өрөвдмөөр санагдаж, буйдангаасаа хурдхан босч, түүний өмнө ирээд нулимсыг нь арчиж өглөө.

"Хэцүү байгааг чинь ойлгож байна. Үнэхээр чи өөрөө ингэж шийдсэн бол надад чамд хэлэх зүйл байхгүй шүү дээ"

Хэсэг чимээгүй байдал гэрт ноёлоход гаднаас Сэүний орж ирж буй нь дуулдаж Жэхва хатаж амжаагүй нулимсаа бушуухан шудраад, гараа өмдөндөө үрсээр инээмсэглэн Сэүнийг тосов. Хэтэрхий гэмээр цоглог орж ирсэн Сэүн Жэхваг хараад нүдээ томруулан
"Уйлсан юм уу?"

Жэхва хариуд нь толгой сэгсрэн, бүр л хөөрхөн инээмсгэлсээр
"Паарны хажууд унтчихсан чинь хэт халуунд нүүр хөөгөөд, хавдчихсан бололтой. Би яалаа гэж уйлах юм"

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now