Хэсэг 8

4.5K 421 11
                                    

Би ч бушуухан түүний гарыг авах гэж оролдтол тэр намайг хойш татан "Битгий чанга дуу гарга" хэмээн аажуухнаар гараа авах бөгөөд түүний царай гудамжны гэрэлд бүдэг бадаг л харагдаж байлаа.

-Кёнсүү? Гэтэл тэр жижиг гэрэл гаргаж ирэн надруу тусгаснаа уулга алдан

-Чи цус алдаж байнашдээ! Гэх нь тэр. Тиймлдээ...хэтэрхий их айснаасаа болж энэ талаар мартчихсан байж.

Тэр шүүгээ онгойлгон ямар нэг зүйл хайж байгаа бололтой ухаж байснаа өөрийнхөө цамцны буланг цаасны хутгаар уран миний бугуйг боож өгөн

-Ийм юм болно гэж мэдсэн юмаа

Тэр амандаа ийнхүү үгэлсээр.. Инээдтэй ч юмшиг. Түүнийг ийм гэдгийг хүүхдүүд ихэнх нь мэдэхгүй гэхэд харамсалтай юм.

-Тэгээд цусаа олсон уу?

Түүнийг ингэж хэлэв үү үгүй юу хурдхан шиг л цагаа гаргаж ирэн харвал надад 10минут л үлдэж... Дахиад л шийтгэл биелүүлэх болж...

-Үгүй ээ... Би гарч олох хэрэгтэй байх хэмээн босох гэтэл тэр намайг татан суулгаад

-Ийм байдалтай яаж олох гээв?

-Гэхдээ би шийтгүүлмээргүй байна...

Тэр хэсэг миний нүдрүү ширтэж байснаа санаа алдан

-Мэдээж би чамайг шийтгүүлнэ гэж бодоо юу? Гэснээ өнөөх цаасны хутгаараа гараа зүсэн

-Лонхоо өгөөдөх! Гэх нь тэр. Үнэхээр гэнэтийн түүний энэ үйлдэл үнэндээ би гэмшиж байна!

-Яаж байгаа юмбэ би.... Гэтэл тэр миний амыг даран нөгөө гараараа халаасанд минь байх лонхыг аван цусаа туслуулан хийж байгаа харагдав. Үнэндээ энэ үнэхээр хэрцгий даалгавар юм....

Лонхны талд цус хүрэх үед тэр амнаас минь гараа аван нөгөө цустай лонхоо надад өгөөд

-Одоо яв! Хэмээн намайг үл ялиг түлхэж байв.

-Гэхдээ... Гэтэл тэр үгийг минь таслан

-Чи хоцрох нь байна!

Үнэндээ түүнийг ийм байдалтай орхиж явна гэдэг үнэхээр хүнд юм. Гэсэн ч надад өгсөн энэ их итгэлийг нь би дэмий үрж болохгүй. Цагаа харвал ердөө л 3минут үлдсэн байх ба би ч хамаг хурдаараа заалруу гүйж эхлэв.

Харанхуйг ч хэлэхүү урд зам бүдэг бадаг харагдан эцэст нь заалд орж ирвэл би ганцаараа л ирсэн байх ба Сэүн намайг харснаа үл ялиг жуумалзаж байв. Би ч явсаар тэдний урд очин ширээн дээр нь өнөөх лонхоо тавьтал тэд гайхсан болтой дахин дахин надруу харна.

JOKER I Where stories live. Discover now