Цагаан, энд тэндгүй. Сөүлийг хучсан гялалзсан ширхгүүд, түүн дээр гишгэхэд дуугарах чяхарсан боловч таатай чимээ шөнөжин орсон цасны хүйтэн жаврыг мартуулж орхино.
Хорь орчим минут хүлээсний эцэст ирсэн Жонгүг Тэхёны хажуугаар танихгүй аятай зөрөн өнгөрөв. Араас нь гүйцэж очоод цүнхээ уудлан нэхмэл ороолт гаргаж ирэх Тэхён түүнийгээ бор үстэд зүүлгэлээ.
Дунд нь нэг нусаа татсанаа, шоон хээтэй хөх ороолтыг нүднээс нь бусад бараг бүхий л нүүрэн хэсгээр нь ороож орхиод урд нь зангидсан Тэхён өөрөө ороолт малгайгүй, ер нь л нимгэхэн хүрэмнээс өөр дулаацуулчих зүйлгүй байлаа. Хамар, чих нь байдгаараа улайсан атлаа "Нимгэхэн гарч ирнэ гэж мэдсэн юм аа. Ханиад хүрчихвэл яах юм бэ, золиг минь" гэн Жонгүгийг загнахыг хөндлөнгийн хүн харвал тэнэг гэмээр.
Гэсэн ч урманд нь ганц баярлалаа ч байсангүй. Сүүлийн хэд хоног тэдний дунд үүссэн хөндий байдлын шалтгааныг Тэхён өөрөө ч мэдэх аж.
-Тэхёнд бэлэг хүртэл бэлдчихсэн байсан юмсан...
-Жонгүгаас л болж байгаа юм. Жимин гэж үхэж хатчихаад, яаж өөр хүнрүү шарваж байгааг нь хар л даа. Тэхёныг тэр л уруу татсан байх.
-Гэхдээ, үнэхээр... Анх удаа хүнд сайн болж байхад... тэр нь...
Охин юу юугүй уйлж эхлэхэд найз нь түүнийг тэврэн аргадсан үгс чихэнд нь шивнэв. Биеийн тамир дөнгөж завсарлаад Тэхён, Жонгүгийн хамт ангидаа түрүүлж ирэхдээ санаандгүй охидын яриаг сонссон нь энэ байлаа.
Жонгүг эргэлзэж байсан юм. Үнэхээр Жиминийг мартчихсан гэж үү? Аминаас нь ч үнэтэй тэр нэгнийг. Хариулт нь хэзээд үгүй байх ч, тэр өөртөө үнэнч байхыг хүссэн юм.
Тэхёны инээмсэглэлийг харах тоолонд Жиминий инээд нүдэнд нь тусаж, өглөө бүр хүлээж байдаг энэ хүүг холоос Жиминтэй андуурч, хошуугаа унжуулаад уурлаж байгаа нь хүртэл үе үехэн өөрийнх нь эрх залууг санагдуулаад байгаа нь хачин. Үнсэлтээс болсон эсэхийг мэдэхгүй ч, Тэхёнаас Жиминийг олж хараад байгаа нь үнэн.
Тэгээд л Жонгүг гайхшрал, эргэлзээ дундаа гацчихсан. Гэвч эцэст нь түүний хайртай нэгэн Жимин байв. Санаад галзуурах шахсандаа л хамааралгүй хүмүүсийг хүртэл эндүүрдэг болчихжээ гэж бодохоос өөрөөсөө ч аймаар.
Цасан дээрх Жонгүгийн гутлын мөрөөс хэдэн алхмын хойно Тэхёных зурайна. Хэзээ ч үүсэж байгаагүй чимээгүй орчинд тэд өөр өөрсдийн бодолд живнэ.
Томоохон байгууллагуудын гадна гацуур сүндэрлэж, дэлгүүрүүдийн дотор саа өлгөсөн үзэгдэх нь шинэ жил хаяанд ирснийг илтгэх аж. Сургуулийн шинэ жилийн үдэшлэг ч дөхжээ. Охидууд өмсөх хувцсаа ярилцаж, хараахан олж амжаагүй нэгэн нь хөмсөг зангидчихсан суух.
Бас зарим нь үдэшлэгэнд хамт явах нэгнээ урьж, татгалзсан хариунд гуниглах бол нөгөө талд баярлах хүмүүс ч олон. Энэ мэтээр жилийн эцсийн бужигнасан өдрүүд үргэлжилсээр.
Тэхёныг сургууль дээр ирэхэд үдэшлэг аль хэдийн эхэлсэн байлаа. Тэгтлээ гоёогүй атлаа энд тэндгүй гангалсан хүүхдүүдээс Тэхён хавь илүү харагдаж байв. Хар саатай хүрэм, хар зангиан дээр саяхнаас буржгар болгосон хар үс нь гайхалтай зохижээ.
Харин Жонгүг хөх хослол өмсжээ. Энгэр дээр нь навчны дүрсний мөнгөлөг зүүлт хатгаж, үсээ тун дажгүй зассан нь гээд бүгд ээжийнх нь гавьяа байв.
Сүнсгүй, цог золбоогүй явдаг өнөөх хүү өнөөдөр очир эрдэнэ мэт л гялалзаж байхыг Тэхён үзнэ. Тэр түүний дэргэд очоод эв хавгүйхэн мэнд мэндэхэд Жонгүг толгой дохив.
Удалгүй ая эхэлж, бүжгийн талбай хүүхдүүдээр дүүрэхтэй зэрэгцэн Жонгүгийн уух зүйл дуусч аягаа ширээн дээр тавьчхаад хаашаа ч юм явж одов. Тэхёныг орхиод.
"Зүгээр л хажууд нь байх ч дургүйг нь хүргэдэг болчихжээ" Тэндээ удтал зогссон Тэхён хэн нэгэн нэрийг нь дуудах чимээнээр толгой өргөлөө. Хэд хоногийн өмнө Тэхёнд сайн хэмээн найзынхаа энгэрт уйлж байсан охин болохыг тэр танив.
Тэгээд бүжиглэх саналд нь зөвшөөрч орхилоо. Нарийхан бэлхүүсэн дээр түүний гар очиж, ялдамхан хуруунууд Тэхёны мөрөөр гүйж байв.
-Би чамд сайн.
Түүний зориг Тэхёныг гайхуулна. Хүнд сэтгэлээ илчлэх амархан юм шиг боловч цагаа тулахад амнаас авиа ч гардаггүй билээ.
-Бүр дотор онгойчихлоо.
Охин гүнзгий амьсгаа аваад хэлнэ. Дотор онгойх? Харин ч бүр аймшигтай биш байгаа хэрэг үү? Тэр Тэхёнаас элдэв зүйл хүсээгүй, зүгээр л сэтгэлд хураад байсан том тээгийг авч хаях гэснээ ойлгуулав. Хамтдаа багагүй хугацааг ярилцаж өнгөрөөсний эцэст охин суудлаас босож, "Чамайг ч гэсэн зоригтой алхам хийгээсэй гэж хүсэж байна, оройтоогүй дээрээ" хэмээв.
Үнэхээр хүн дурлахдаа асар том бул чулууг сэтгэлдээ тээж эхэлдэг. Тэгээд гаргаж хаяхаас нааш өнөөх нь бутарч унахгүй, байрнаасаа ч хөдлөлгүйгээр оршсоор, эзнийхээ хоолойноос зүүгдчихээд улам гүн рүү, харанхуй руу татна.
ХаИн гэх энэ охин тэр ангал руу унахаас өмнө өөрийгөө аварчээ. Харин одоо Тэхён ч мөн тэгэхээр шийдэв. Тэр суудлаасаа өндийн Жонгүгийг хайж эхэллээ.
setgegdel bichdeg huuhdudd hairtaishu 💙
KAMU SEDANG MEMBACA
Forget me (completed)
Fiksi Penggemar"Ор мөргүй мартаж орхиорой, надтай өнгөрүүлсэн мөч бүрээ, намайг гэсэн сэтгэл бүхнээ..."
