11-р хэсэг "Санаж байна."

1.2K 139 4
                                    

Бид хэсэг чимээгүй суусны эцэст, тэр дээш огцом боссоор "За алив, явцгаая

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид хэсэг чимээгүй суусны эцэст, тэр дээш огцом боссоор "За алив, явцгаая." гэхэд, би түүн түүн рүү гайхан харсаар "Юу? Хаашаа? Би дараачийн хоёр цаг цонхтой байж байгаад сүүлийн ганц цаг хичээлтэй шүү дээ." хэлэхэд, тэр над руу гараа сунгав.

Би түүний гараас атган дээш босохтой зэрэгцэн, "Сүүлийн цаг чинь биеийн тамир биз дээ? Угаасаа ирц авахгүйгээс хойш хэнд хамаатай юм?" тэр ийн хэлсээр намайг дагуулан явлаа.

Бурхан минь, улирлын сүүлээр багш нар над руу ямар аймар харахыг, төсөөлөхөөс ч айж байна. Тэд яг л тамын тогоонд хүмүүсийн сүнсийг чанадаг чөтгөр шиг л, над руу аймшигтай улаан нүдээр харах байх даа. Бас миний дүнгүүд? Аав ээж үүнийг мэдвэл, би хуурамч үерхлээ дуусахаас ч, өмнө чөтгөртэй тамд очих гэрээ байгуулах бололтой.

Би зогсон, түүнээс гараа татан авахдаа "Гэхдээ би энэ улиралд дэндүү их хичээлээ тасалчихсан болохоор болохгүй ээ." ийн хэлэхэд, тэр санаа алдаад "Захиагаа алдах хүртэлх өдрүүдийг чинь Жимин хён аргалчихсан. Харин захиагаа алдсан өдрийг би аргалчихсан болохоор санаа зовох хэрэггүй ээ. Тэгээд ч усан сэлэлтийн хичээл дээр юу болсныг бүгд мэдэж байгаа болохоор тоох хэрэггүй. Тиймээс одоо явцгаая." гэсээр ахин гараас минь татан сургууль руу орлоо.

"Хөөе ингэж байгаад сургалтын менежерт баригдвал яах юм бэ? Бас тэгээд зүгээр л машины зогсоол руу явахгүй, энд яах гэж орж ирж байгаа юм?" би шивнэн асуухдаа, яг л тангуултай киноны гол дүр шиг хана налан явж, эргэн тойронд хэн нэгэн байгаа эсэхийг шалгаж байв. Харин Жонгүг тоосон шинжгүй гараа халаасандаа хийсээр тайван алхаж байв.

Тэр өөрийн шүүгээн дээрээ ирсээр "Машинаар явахын тулд, түлхүүрээ авах хэрэгтэй биз дээ?" ийн хэлээд, шүүгээнээсээ цүнхээ бас бус зүйлтэй хамт авлаа. Нээрээ тийм л дээ. Би ч бас орой гэртээ орохын тулд, даалгавруудаа хийхийн тулд, шүүгээн дээрээ очих хэрэгтэй юмсан. Уран зохиолын цаг завсарлах үед, тэр миний цүнхийг авсан ч, хоолны газар явах замдаа шүүгээ рүү минь шидчихсэн юм л даа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now