Chapter 8

2.3K 253 8
                                    

Бид 2 CJ компаны өмнө ирэхэд урьдынхаараа нэг залуу ирэн машины хаалга онгойлгож өгчихөөд 90 градус бөхийнө. Би ч түүнийг үл тоогоод Жонгүгын гараас хөтлөн байгууллагаруу толгой дээгүүр алхахад Жонгүг ардаас минь эргэн тойрон дэх бүхнийг гайхан ширтэнэ.

Бид 2г орсноос авхуулаад хүмүүс, ажилчид надад бөхийн мэндлэх бөгөөд ардаас жиг жуг хийх нь сонстоно

"Ким дизайнэрийн хажууд байгаа залуу хэн бэ?"
"Хөөх царайлаг юм аа. Өмссөн хувцас, бие хааг нь харалдаа"
"Тэд шинэ загвар өмсөгч олсон гэсэн. Энэ хүн юм байхдаа?"

Бид 2 лифтэнд суун, Жимини байдаг өрөөний гадна ирэхэд нарийн бичиг нь нүдний шилээ янзлан надад бөхийгөөд

"Таныг захирал хүлээж байгаа"

Би ч Жонгүгыг дагуулсаар өрөөлүү ороход Жимин цагаан сорочкон цамцныхаа ханцуйг хойшоо шуучихсан, нүдний шил зүүгээд хэдэн бичиг баримтыг их л нухацтай ширтэнэ.

"Юу байна даа? Шар мочи минь"

"Чамайг хараал идэг. Үхсэнээ хийгээд алга болчихдог юм? Бас наадах чинь?"

Жимин нүдний шилээ тайлан миний урд ирж зогсоод ард минь байх Жонгүглүү толгойгоо дохин асуухад би

"Танилц! Миний шинэ загвар өмсөгч Жонгүг"

Жимин надаас холдон Жонгүгын урд зогсоод гараа сунган

"Бидний анхны уулзалт тийм ч таатай байгаагүй ч цаашдаа хамтарч ажиллах юм чинь эвтэй байцгаая. Пак Жимин гэдэг"

Жонгүг зөрүүлж гарыг нь ч барихгүй, нэрээ ч хэлэхгүй чимээгүй байгаад байсанд би эв хавгүй инээгээд

"Тэр одоохондоо соёл сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ би зааж өгөх болохоор санаа зоволтгүй"

Жимин бантан сунгасан гараа нөгөө гараараа атгаад "заза"

"Тэгвэл өнөөдрөөс ажилдаа ор. 4н долоо хоног л үлдэж. Чиний мэдэж байгаагаар үйл ажиллагаан дээр нэр нөлөө бүхий олон хүн ирэх болохоор-"

"Ярьдаг мочи гуай чалчихаа боль. Би мэдэж байгаа болохоор амаа татаад надад итгэ"

"За яахав. Өөртөө итгэлтэй байгаа бол"

Тэхён хувцас загварийн ажилчидтайгаа шинэ санаагаа ярилцаж байх хооронд Жонгүг эргэн тойрныг үзэхээр энэ тэрүүгээр тэнэнэ. Гадаа тэнгэр бүүдгэр, бороо хувингаар цутгах мэт орж эхлэв.

Жонгүг Тэхёнаас цагаан шүхэр аваад дээвэр дээр гарч үзчихээд ирье гэж хэлээд хамгийн дээд талын давхарлуу гарсан юм.

Миний залуу(дууссан)Kde žijí příběhy. Začni objevovat