| 10 |

522 68 0
                                    

Юнги яах гэж байгаа юм бол? Арай болзоо юм биш биз? Бурхан минь,арай илүү ойлгомжтой бичсан бол...
Эсвэл өгөх гэж байсан хүнээ андуурчихсан бол яана аа! Очих хэрэгтэй юу? Яах вэ!

Орой болохыг хүлээн бодолд умбан суусаар нэг мэдэхэд 7 цаг 30 минут болсон байлаа.

Хам хум тамирийн хослолоо сольж өмсөөд нүүрээ усаар угаан, үсээ дээрээ овоолж боолоо. Цагаан кетээ өмсөөд цаг харвал 7:41 болж байв. Гэрээ түгжих гэтэл гацаад болсонгүй. Арай гэж нэг юм түгжээд такси барьлаа.

8 цаг 13 минут!

"Уучлаарай" хэмээсээр цэцэрлэгт хүрээлэнгийн цагны урд очиход тэр хоёр гартаа жимстэй мөхөөлдөс барьчихсан зогсож байв. Намайг харчихаад инээмсэглэн өмнө минь ирлээ.

Юнги "Чи ирчихлээ!"

[✔︎] 𝐈 𝐏𝐮𝐫𝐩𝐥𝐞 𝐘𝐨𝐮, 𝐁𝐚𝐛𝐞! ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now