_Intro_

64 8 8
                                    

Миний аав холоо яваад жил орчим болж байна. Харин ээж маань аав руу яваад 7хонож байна. Дөнгөж 20той ах минь 16тай дүүгээ аван өрх толгойлсон залуу боллоо. Түүний хувьд энэ маш хүнд ачаа. Намайг тэжээхийн тулд их сургуулиа хаяж, ажил хийнэ хэмээн зүтгэсэн ч би арай хийн болиулсан. Дараа жил сургуулиа төгсөнө. Ажлын байр амар олдохгүй л болов уу. Надад нэг л том зорилго бий. Юу юунаас илүү өндөр боловсролтой хүн болж, ахынхаа ачийг хариулах

Ах өглөө нь хичээл орой нь ажил гэж гүйсээр 21:00 цагт ирдэг. Гадаа байх цаанаасаа л сайхан байдаг болохоор ихэнх цагаа савлуур дээр суугаад, дуртай дуугаа сонсон өнгөрөөдөг. Намайг шууд л тайвшруулдаг ганц зүйл.

Амьдрал мэдээж төсөөлснөөр чинь байхгүй. Нэг л өдөр чиний хамгийн хайртай хүмүүс чамайг орхин явна. Чамайг л гэдэг тэр хүмүүс нэг л өдөр алга болно. Чамд хоол хийж өгч,чиний бүх зүйлд тусалдаг өнөө л нэг ээж. Чамд хатуу ч үнэн үг, далд ч хайрладаг нөгөө л нэг аав. Энэ бүхэн байхгүй болно гээд төсөөл. Мэдээж яг маргааш биш ч хэзээ нэг өдөр үгүй болно. Эрт орой хамаагүй хайрладагаа илэрхийлбэл харамсал дүүрэн үлдсэнээс л дээр.

Намайг удаан хүлээсэнд маш их баярлалаа. Уншигчдадаа маш их хайртай шүү. Та нарын воте, сэтгэгдэлээр урам авдаг тул харамгүй өгөхийг хүсэж байна.

Тухлан сууж таалан соёрхоно уу!

🍭Caice🍦 for 🥃juilate🍫
2021.10.03

 °Neighbor° Where stories live. Discover now