02. Хөрш

27 1 1
                                    

Хэн ч анги дээр буу авчрах ёсгүй биздээ?? Өглөө муу хүмүүст хөөгдөж байсан одоо буу, тэр мафийн гишүүн юм уу? Next level ангийн хулгиан уу?

Арим чичигнэн үг ээ арай хийн зөөн
- Тэр....гох оо...дарах нь

Ингээд тэр хүн амьны хэрэгтэн болох нь гээд айж байтал гохоо дарсны дараа иштэй чихэр гараад ирэв!? Мөн л инээсээр
- Сайн найзууд болцгооё!

Хэмээгээд Тэхёний гэдэс рүү цохиод, Намжүнд ухамсрын шанаа өгөх нь тэр. Согжин хэд ухарсан ч орилсоор дайрахад нь тэр зүгээр л өшиглөчихсөн.

Айж сандарсан Согжин ичээд ч юм уу бантсандаа ч юм уу баруун зүүн гараа дагуулаад ангиас гаран одов. Яг л кинон дээрх cool дүр шиг байсан. Үргэлж инээсээр, тэр сайхан ааштай юм аа? Ангийн дээрэлхүүлдэг бусад банди нар түүн дээр очин гар хөлийг нь барин тал засаж эхэллээ. Завсарлах хонх дуугараад л орох хонх дуугараад л ... Цаг явсаар харих цаг болж, ангийнхан зүгээр сууж дуусаад гэр гэр рүүгээ эсвэл тэнэх тэнэх газар руугаа явцгаасан. Арим надад юу ч хэлэлгүй явчихсан, их эмзэг нэгэн юм л даа. Манай ангийг номхруулж чаддаг нэгэн байдаг бол ч сайхан даа.

Ангиас гараад мөн л чихэвч зүүн гэр рүүгээ алхаж байгаад шинэ бандийг харих замд байдаг дэлгүүрийн үүдэнд харсан. Ус барьчихсан уух агаад надруу хялам хийчихээд урд гаран түрүүлэн нэг зүгт алхана. Хүлээгээрэй! Хаанаас ч юм нөгөө тод ягаан цүнх гараад ирлээ. Шинэ банди намайг мөрлөөд зугтсан банди байсан байна шүү дээ. Цүнхээ яагаад одоо үүрээд байгаа юм бол? Ичдэг юм байх даа? Миний бодол дуусах ч биш, ертөнцийн яагаад ч дуусах биш эртхэн гэр рүүгээ харъя.

Шинэ банди өөр гудам руу ороод явчихсан, дотроо дахиад бага ч болов нэг зүгт яваасай гэж хүссэн юмсан. Булан эргээд орцны үүд рүү хартал нэг ягаан цүнх ороод л явчихлаа. Арай нэг байр биш байлгүй дээ. Би ч дадал болсон савлуур дээрээ суугаад нүдээ анин юу эсэхийг бодсоор байгаад гэр рүүгээ орсон доо. Тэр өдөр ах ирдэг цагтаа ч ирж, хийдэг юмаа хийгээд л дууссан.

Маргааш өглөө нь гэрээсээ гарч яваад хэнтэй таарсан гэж бодно?! Ягаан цүнхт яг урд талын айлаас гарч ирж байлаа. Надтай мэнд ч мэдэхгүй шууд л шатаар уруудчихсан. Би ч яаран араас нь гарав. Энэ удаад ягаан цүнхээ хаана хийхийг нь харах гээд араас нь яарсан ч нэгэнт явчихсан байлаа.

Намайг ангидаа яг орж ирсны дараа араас ягаан цүнхт орж ирэхэд нь хэд хэдэн хөвгүүд гүйж очоод далдганаж эхлэхийг харсан хойно суух нөгөө гурав нэг зүйл сэдсэн бололтой инээлдэн сууна. Гайхалтай нь тэр өөр жижиг хар цүнх барьчихсан байсан.

Арим өнөөдөр ирсэнгүй, ямар нэгэн юм болоогүй байгаасай. Завсарлагаан дөхөөд байж байтал ангийн охин уур дүүрэн ширээгээ цохин босч ирээд
- Миний түрүүвчийг хэн авсан? Яг одоо гаргаж өг!

Түүнтэй нийлдэг охид нь "Чи өөрөө хаячихсан юм билүү хэн мэдлээ?" "Сайн хай л даа" гэх мэтээр хамт хайлцаж байтал Согжин босч ирээд
- Манай ангид өмнө нь ямар ч хулгайн хэрэг гарч байгаагүй. Хүн бүрийг нэг бүрчлэн шалгацгаая. Түүнтэй хамгийн ойр сууж байгаагаар нь шинээр шилжиж ирсэн шоовдрыг эхлээд шалгацгаая.

Гээд тэрээр ягаан цүнхт рүү заан ийнхүү хэлэхэд тэр юу ч дуугаралгүй муухай харан суусаар удалгүй босч ирээд Согжин руу цүнхээ шидлээ.

Согжин цүнхийг нь ухаж ухаж үнэхээр нэг түрүүвч гаргаад ирлээ.
- Би хэлсэн дээ!? Үнэхээр манай ангид хулгайч шилжээд ирчихсэн бололтой.

Түрүүвч ээ алга болгосон охин шүүрч аваад Жимин руу муухай харан
- Шинээр ирсэн нохойн гөлгийг хараад байгаарай, хулгайч ирчихсэн байж ээ?

Нийлдэг охид нь түүнийг арай хийн суудалд нь суулгав. Үнэхээр хулгайч байсан байж ээ!? Хэргийн эзэн Жимин гайхсан царай гарган дараа нь инээмсэглээд
- Би хулгайч биш шдээ

Гээд инээж байгаад Согжинд шанаадуулав.
- Аа гар бохир болгочихлоо гээд зангиагаа суллаад холдоход Тэхён болон Намжүн нар инээсээр түүний дээрээс хувин дүүрэн slime асгалаа. Салахад хэцүү л эд дээ. Хүүхдүүд өдрийн хоолоо гаргаж ирэн мөн түүн рүү шидэж эхлэв. Дажгүй банди гэж бодсон ч эсрэгээрээ байсан байна. Хулгайч, бохир заваан, хулгиан түүнийг гадуурхах хангалттай олон шалтгаан байна.

***

Жиминтэй нэг байр, нэг орц, нэг анги тэр ч бүү хэл манай урд талын айл. Бид хөршүүд болж таарсан нь зайгаа барихад хэцүүхэн болж таарч байгаа юм.

 °Neighbor° Where stories live. Discover now