1.) Санамсаргүй угаасан шал

1.2K 72 21
                                    

Хавар эргэн иржээ. Хавар бол өвлийг давж гарсны бэлэг гэж бүүр жаахан байхад минь хэн гэдгийг нь өдгөө санахгүй нэг хүн надад хэлж байсан юм. Тэгвэл өвөл зуныг тэвчиж гарсны шан болог. Тэр үед хэлэн дээр минь өөрийн эрхгүй л үсрээд гараад ирсэн эдгээр үгсийг цааш нь залгиж, магадгүй бүүр тэр үеэс л хүссэн зүйлээ хийж чадахгүй болохоороо амаа жимийгээд хүслээ өөрийнхөөрөө гүйцэлдүүлж байгаагаар дотроо төсөөлөн, өнөөх төсөөлөлдөө сэтгэл ханачихдаг тэнэг зуршлаа олж авсан байх.

- Чангбин аа!

Тод шар өнгийн үүргэвч нь үсрэх тоолонд нь биеийг нь даган үсчих урт бор үсээ их л нямбайлан боосон охин намайг чиглээд гүйж байна. Түүнийг нимгэн дүрэмт хувцас, хөнгөн гутлаандаа орсныг ажих зуурт хэдийнээ инээсээр дөхөж ирээд бүсэлхийгээр минь тэвэрч авсан байх ба өдөр бүрээр л томорч байх шиг санагддаг цээж нь хавирганд минь мэдрэгдэж байлаа.

- Сайн унтаж чадаагүй юм уу?

- Хийх юм байсан юм аа.

- Юу?

Би мөрөө хавчиж, намайг мөрөө хавчин асуултад нь хариулахаас татгалзаж буйгаа эелдгээр илэрхийлэх бүрд л эвгүй байдлаас өөрийгөө эвтэйхнээр авч гарах гэсэн дээ, эсвэл аль дээрээс хойш анзаарах болсон хоёулахнаа байхдаа чимээгүй байж тэвчидэггүйгээ улам л баталж өгөх аятай, Чевон бантангуй инээмсэглэнэ.

Чевон их инээдэг, том хөхтэй бас хичээнгүй нэгэн. Би түүний үсийг илж духан дээр нь үнслээ. Иймэрхүү үйлдэл хийхэд одоог хүртэл догдолдог гэдгийг нь юу юугүй улайгаад ирэх хацар нь илчлээд өгнө. Чевонд тайрмал үс нь илүү зохидог ч тэр урт үсэндээ дуртай. Тэр сайхан сэтгэлтэй, их мэдрэмтгий нэгэн. Бас тэр бол миний найз охин.

Гараас нь хөтөлсөөр сургуулийн урд ирэхэд тэр үргэлж тэгдэг шигээ гараа тун эвлэгхэнээр салган авах ч, хэн хэн минь эвгүйрхэхийг болиулж чадахгүй. Түүнийхээр иймэрхүү зүйлийг сургууль дээр хийж болохгүй. Чевон бол хүмүүжилтэй хүүхэд, би ч ялгаагүй. Ядаж л хүмүүст тэгж харагддаг.

Бидний эцэг эх дотно найзууд учраас бид бага анги, дунд анги, одоо ахлах ангид ч мөн нэг сургуульд явдаг. Цагаан сар, зуны амралтаар ч нэгнээсээ салдаггүй бөгөөд хоёр жилийн өмнөөс үерхэж эхлэсэн.  

- Хичээл тараад уулзъя.

Өөр өөрсдийн ангируу салан явахаас өмнө түүнийг барьж аваад  үнсэхийг хүсдэг ч тэр надад зөвшөөрөхгүй гэдгийг мэдэх учир би цаг үргэлж хөвж явдаг төсөөлөлдөө Чевоноос зуурч аваад шуналтайгаар бүх хүүхдүүдийн өмнө үнсэж орхидог. Ингэх нь бараг л зуршил болсон шиг байна.

MIRROR/ДУУССАН/Where stories live. Discover now