*Oneshot*

677 59 4
                                    

НЭЭРЭЭ ГЭЖ ҮҮ???? Үгүй байлгүй дэээээ!!

Би угаалгын өрөөн дотор жирэмсний тест барин сууна. Сүүлийн хоёр гурван өдөр бөөлжөөд толгой эргээд байхаар нь би найз айринаасаа зөвлөмж авсан юм. Анх намайг тест өгөөд үз гэхэд нь үнэхээр цочирдсон ч одоо тест нь хоёр зураастай байгааг хараад бүр ч илүү шоконд орлоо. Би дургүй байгаа ч юм биш л дээ, жимин бид хоёр сүүлийн үе хүүхэдтэй болох талаар бодож байсан юм.

Үерхээд дөрвөн жил болж байхад ингээд ээж болчихлоо шүү дээ. Би бушуухан шиг утсаа барьж аван жиминрүү залгах гэснээ болилоо. Нэгэн хөгжилтэй санаа толгойд минь орж ирээд жиминий оронд сайн найз тэхёнруугаа залгалаа.

Хэд хэдэн удаа дуудсаны дараа тэр утсаа авав.

Тэхён: "Өө сайн уу ёна?"

Би: "Сайн сайн, яг үнэндээ надад чиний туслалцаа хэрэг болоод байна аа!"

Тэхён: "Хэл хэл, чадах юм байвал туслалгүй яахав."

Би: "Би... жирэмсэн болчихож."

Утасны цаанаас би түүнийг ууж байсан зүйлээ шоконд орсноос болоод цацаж хаяхыг сонслоо.

Тэхён: "Хүүш ээ баяр хүргэе! Жимин мэдэж байгаа юм уу?" гэж их цоглог асуулаа.

Би: "Үгүй ээ, би хамгийн түрүүнд чамд хэлж байна. Надад харин чиний туслалцаа хэрэг боло-"

Тэхён: "Чи арай..? Хүүхдээ авахуулах гээд туслалцаа хүсээд байгаа юм уу?"

Би: "Тэнэгтээд байгаач! Үнэндээ би жиминаас хариугаа авах гэж байгаа юм аа, сүүлийн үед надаар аягү их тоглоод байгаа юм."

Тэхён миний үгийг сонсчихоод их тайвширсан бололтой уулга алдлаа.

Тэхён: "Ёоо за тийм байлгүй дээ, жиминээр яаж тоглох гэж байгаан?"

Би: "Би жирэмсэн, гэвч чи эцэг нь биш..."

Би ёжтой инээсээр түүнд төлөвлөгөөгөө нэг бүрчлэнгүй хэллээ.

-------------

2 хоногийн дараа:

Тэхён бид хоёр өнөөдөр хорон төлөвлөгөөгөө явуулахаар тохирсон юм. Жимин ажлаасаа ирэхэд ганц цаг гаруй л дутуу байсан ч сандарсандаа хамаг бие минь чичирч байв.

Тэр уурлах болов уу? За яав л гэж дээ, prank байсан гэдгийг нь хэлчихэд л болох биз.

Гадаа машин зогсох чимээ сонсогдлоо. Би цонхруугаа очин хөшгөө нээн харахад жимин ирчихсэн байв. Яанаа яанаа яанаа ийм эрт ирнэ гэж яриагүй биздэээээ!

"Би жирэмсэн, гэхдээ чамаас биш"PRANK [PJM Oneshot]Onde as histórias ganham vida. Descobre agora