30. Эцсийн Сонголт

272 45 13
                                    

Юнгиг явдаг өдөр Жимин ч гэсэн явчихсан. Тэр

- Та 2ын тэнэглэлийг үүнээс илүү харж тэвчихгүй нь. Ахад маань намайг сайхан газар луу түрүүлээд явлаа. Бас түүний хэлсэн үгнүүдийг сонсоод бүх бодлоо цэгцэлсэн болохоор энэ газрыг орхисон гэж хэлээрэй. Харин Жонгүг аа эртхэн ухаан ороод энгийн амьдралаар амьдарч үз. Би нээрээ бас жинхэнээсээ чамд сайн байсан шүү. Тиймээс л чамайг оррхиж байна гэж хэлээд агаарт замхарчихсан.

Харин Жиминийг явсаны дараа Тэхён бодол болон Жонгүгтэй бараг дуугарахаа больсонд Жонгүг гомдон түүнтэй ч бас харьцахгүй байгаа. Тэхён унтлагын өрөөнд Жонгүг зочны өрөөнд бүгэн 2 өдөр болсоны эцэст Тэхён өрөөнөөс гарч ирэв.

Жонгүг түүний гарч ирэхийг хараад буруу харан буйдан дээр суухад Тэхён түүнлүү дөхөж ирэн нуруунаас нь тэврээд

- Чи одоо ч гэсэн тэр үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу гэхэд Жонгүг

- Ямар үнэн хэмээн амандаа шивнэв.

- Намайг алуурчин байсан гэдэг үнэн. Намайг Жиминийг алсан гэдэг үнэн. Би дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон гэдэг үнэн. Бас дараа нь чамаар хэн нэгнийг алуулах дөхсөн гэдэг үнэн.

Жонгүг түүний үгийг сонсоод буйдангаа босон чихээ таглаад

- Амаа хамхиж. Би юу ч сонсохыг хүсэхгүй байна. Би зүгээр л өвдсөн болохоор л энд байгаа. Чи надтай үерхдэг болохоор надад санаа зовсондоо л энд байгаа. Надад битгий худлаа ярь хэмээн орилов. Тэхён босон түүнийг тэврэхийг оролдсон боловч тэр түүнийг өөрөөсөө холтгон түлхчихэв.

Тэхёныг зочны өрөөнөөс гарахад Жонгүг толгойгоо барин газар суулаа. Тэр яг үнэндээ бүгдийг санаж байсан ч зүгээр л тэр бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ ийм галзуу болон хувирч байж тэдэнтэй хамт байж чадах бол тэр галзуу болж жүжиглэж чадна. ҮГҮЙ ЭЭ...... Эхлээд тэр ингэж бодож байсан ч сүүлдээ үнэхээр тэр бүхнийг бодит үнэн хэмээн хүлээн авч тэднийг энэ хорвоо дээр бодитоор оршдог хэмээн итгэсэн. Гэхдээ Жиминий агаарт замхрахыг хараад Тэхёныг бас өөрөөс нь яваад өгөх вий гэхээс хамгаас их айсан. Тиймдээ л түүнийг явуулахгүй гэсэндээ түүнд ингэж гомдож, туньсан ч тэр эцэст нь түүнийг орхихыг мэдсэн болохоор түүнтэй хамт байх алтан цагаа ингэж өнгөрүүлэхийг хүсэхгүй байв.

Жонгүг унтлагын өрөө рүү ороход Тэхён цонхоор гадагш харан ямар нэг зүйл бодон зогсож байлаа.

- Юу бодоод? Жонгүг түүний хажууд очоод нэг гараараа түүний хүзүүг давуулан тэврэхэд тэр эргэж харан инээмсэглээд

- Чамайг бодсон юм гэв.

- Мммм. Чи бас намайг боддог байсан юм уу.

- Тэнэг минь. Тэгээд би хэнийг бодох юм. Сүнс болчихсон ч гэсэн чамд хорогдоод өөрийн дураараа явж чадахгүй байхад гэж Тэхён хариулаад нулимстай нүдээрээ инээхэд Жонгүг түүний үсийг үнэрлээд

- Чи ч гэсэн Жиминтэй ижил энэ газраас явахыг хүсэж байна уу гэв.

- Харин л дээ. Би уул нь ингээд чамтай хамт мөнх амьдрахыг хүссэн ч чиний амьдралд гай болж байгаагаа ухаарсан. Чи энэ алс бөглүү газраас гараад илүү сайхан амьдралыг үзэх хэрэгтэй.

- Гэхдээ...... Хэрвээ..... Би хүсэхгүй байвал яах уу? Би зөвхөн чамтай хамт ингээд эндээ хамт амьдармаар байна. Жонгүг уйлж эхлэв. Үнэхээр түүний бодсон шиг Тэхён ч гэсэн явах гэж байгаа гэдгийг тэр ойлгосон юм.

- Би тэр шөнө нөгөө охиныг алахаар хайж очсон. Жисүү гээд чамд сайн ханддаг тэр охиныг ч гэсэн алах гэж байсан. Тэр чамд ойртож, чамтай дотносож байхыг хараад тэсээгүй. Яг л Жимин шиг. Би Жиминийг чамд ойртсоных нь төлөө л алж орхисон....... Би Жисүүг алсаныхаа дараа амиа хорлоно. Энэ миний төлөвлөсөн төгс үхэл байсан. Гэхдээ би Жисүүг яагаад алж чадаагүй гэдгийг сонсмоор байна уу. Жонгүг нулимсаа арчингаа толгой дохиход

- Чамайг бодсон юм. Намайг явсан дараа тэр чамайг сайн халамжлах байх. Би чамайг харж хандах нэг хүнийг ч гэсэн үлдээх хэрэгтэй шүү дээ гэж Тэхён хэлээд Жонгүг рүү харлаа.

- Б.... Б..... Би л бүх зүйлд буруутай. Хэрвээ би л эртхэн чамд сайн гэдгээ хэлсэн бол чи ийм болохгүй бай...... Жонгүгийг үгээ хэлж дуусгахаас өмнө Тэхён нэг хуруугаа түүний уруулан дээр тавиад

- Үгүй ээ. Чи буруугүй........ Чи ямар ч буруугүй. Чи ийм зүйл болохыг мэдээгүй шүү дээ. Зүгээр л энэ бүхэн болоод өнгөрсөний дараа чи намайг хайрлаж байгаа чинь л хангалттай. Эцэстээ миний хүсдэг байсан төгс хайр дурлал гэв.

- Тэгвэл яагаад явах гээд байгаа юм. Надтай хамт ингээд байж байгаа ч дээ. Гуйя.

- Миний алсан хүмүүс...... Тэдний царайг би нэг бүрчлэн санаж байна. Бас тэдний надаас амьдрал эрсэн хоолой одоо ч надад сонсогдож байна. Би зүгээр л энэ бүхнийг мартахыг хүсэж байна. Бас би эндээ байсаар байвал чи намайг хараад өөрийгөө илүү их буруутгана. Би үүнээс илүү чиний шаналлыг харж тэсэхгүй юм шиг байна. Жонгүг түүнийг татан цээжиндээ тэврээд

- Уучлаарай. Би чамд хэцүү байгааг мэдсээр байж өөрийнхөө төлөө чамайг энд хорьж байдаг. Гэхдээ дахиад ганцхан шөнө, ганцхан шөнө миний дэргэд үлдэж болох уу. Энэ шөнө өнгөрчихвөл би чамайг явуулна. Амлая хэмээн уйлангаа хэлэхэд Тэхён толгойгоо дохив.

Жонгүг түүнийг өөрөөс нь яваад өгчихвий гэсэндээ бүх л биеэр нь ороож чангаас чанга тэврэн хэвтэнэ. Харин Тэхён....... Тэр зүгээр л түүнд тэврүүлж байсан юм. Магадгүй одоо л энэ зовлонт амьдралаа орхиж, энэ амьдралдаа үзэж туулсан бүхнийг мартаад нөгөө ертөнц рүү тайван явж болох нь. Жонгүгийн тэвэрсэн гар сулрахад Тэхён түүний унтсаныг мэдэн орноосоо өндийгөөд сүүлийн удаа түүний царайг ажиглан орон дээр суулаа. Тэр гараа нүүрээр нь гүйлгэн аажмаар түүний нүүр лүү ойртон уруулан дээр нь үнсээд

- Намайг анхнаасаа байхгүй байсан гэж бодоод сайхан амьдраарай. Баяртай гэж шивнэхэд түүний биетнээс гэрэл цацран өөрийгөө сарнин алга болж байгаа гэдгийг мэдрэх мөчид Жонгүг түүний гарнаас зууран

- Үгүйээ. Тэхён аа намайг битгий орхи л доо. Би үнэхээр чамд хайртай хэмээн орилохыг сонсоод тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар агаарт тоос болон замхрав.

Түүний хайрлаж байсан нэгний амьдралаа дуусгасан энэ газар. Тэр дээврийн хашлага дээр хөлөө унжуулан суугаад доошоо харах бөгөөд дахиад ганцхан алхам хийвэл энэ гунигт амьдралыг дуусгаж чадах байх хэмээн горьдоно. Харин түүний хийсэн эцсийн сонголт бол........

The End.

Special ending nemeed bichsn shuu hh

Үхээч. Хонгор минь Where stories live. Discover now