9. Хөвгүүдийнхээ төлөө

1.3K 142 1
                                    

"Уучлаарай хатагтай Ван, таныг тухгүй байдалд хүргэсэн явдалд үнэхээр харамсаж байна. Үүнийг хийх 2 үндсэн шалтгаан байсан юм.
Нэгт гэвэл ROYAL KING-ийн залгамжлагчийн эцгийг хятад улсаас сонгож байгаад бухимдал төрсөн юм.
Учир нь таны ээжээс өөр солонгос гишүүн байдаггүй шүү дээ. Өнөөгийн солонгос улс маш хурдацтай хөгжин дэлхийд тэргүүлэх улс болж байна. Тиймээс таныг манайд иргэншил хүсээсэй гэж найдсан юм. Энэ мэдээж ямар ашигтайг надаар хэлүүлэхгүй гадарлах байх"

Тиймээ үнэн Ван Аврора солонгос хүнтэй гэр бүл зохиовол солонгос улс улам илүү хүчирхэг орон болох болно. Тэр толгой гэр бүлийн өв залгамжлагч шүү дээ.

"Хоёрт гэвэл Манай улсыг дэлхийн тавцанд илүү таниулж үндэстний бахархал болсон эдгээр хөвгүүдийнхээ төлөө хийсэн юм.
Одоогоор тэдний амжилтын оргил үе ирээд байгааг бид мэднэ. Гэвч Өмнөд Солонгосын эр хүн бүрийн үүрэг болох цэргийн алба хаах асуудал тулгараад байна. Мэдээж тэд иргэнийхээ үүргийг биелүүлж 2 жил явах болно. Гэвч энэхүү албыг манай засгийн газар болоод Бигхит энтертайментийн удирдлагууд бид арай өөрөөр хаах сонирхолтой шийдэлд хүрсэн юм. Үүнд таны тусламж зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь тэднийг НАСА-ын цэргийн түргэвчилсэн албыг хаалгах хүсэлтэй байна"

Тайван өнгөөр ийхүү ярих ерөнхийлөгчийн сүүлийн өгүүлбэрийг сонссон бүсгүй болоод хамтлагийн гишүүд үнэхээр гайхан цочирдов.

"Мэдээж багагүй гайхаж байгаа байх дэлгэрэнгүй ярих болно оо, хатагтай. Уучлаарай эхнэр бид 2 дээшээ сууж болох уу хэдий буруу зүйл хийсэн ч нас ахиад бага зэрэг хүндрэлтэй байна"

Бүхэл бүтэн нэгэн улсын ерөнхийлөгчөөр ингэж гуйлгах таагүй юм тэр ч адилхан хүн шүү дээ, бүсгүй мэдээж татгалзсангүй толгой дохилоо.

"Түүний Үлдээсэн Амьдрал" S2 [ДУУССАН]Where stories live. Discover now