•Амиа хорлолт•

209 44 1
                                    

Сан өдөржин утсаа авсангүй.
Муу совин төрөөд байсанд яаравчлан гэр лүү нь гүйх явцад өчигдрийн хэлсэн үгс нь улам ихээр санааг минь зовоож байлаа.
Тэр арай ч тийм болчимгүй үйлдэл хийхгүй байлгүй дээ.

Гэвч гэрт нь ирээд харсан зүйл минь намайг амьдаар минь булшлах шиг аймшигтай санагдсан.

Аль хэдийн хөрчихсөн түүний минь амьгүй бие...

Судсаа ханачхаад цусандаа хутгалдан хэвтэх түүнийгээ харах тэрхэн агшинд надад уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй.

Би хэтэрхий хожимдчихож.

Хайрт минь хэдийнэ амар амгалангийн ертөнц рүү явчихаж.

Үүнээс илүү аймшигтай зүйлийг амьд явах хугацаандаа харж үзээгүй юмсан.
Яагаад заавал амиа хорлолт гэж?
Илүү дээр олон арга зам байхад яагаад хамгийн аймшигтайг нь сонгож байгаа юм бэ!
Чамайг хайрласаар ирсэн намайг яа гээв!
Нэгэн зэрэг хамгийн сайн найз , басхүү өөрөөсөө ч илүү хайрладаг нэгнээ алдах ямар аймшигтай байна гээч!
Энэ мэдрэмжийг илэрхийлэх үг үгсийн санд минь байхгүй бололтой.

Гэхдээ чи минь хэзээ ч энэ их өвдөлтийг мэдрэхгүйд баяртай байна.

•Салхиар чамдаа•  [ Completed ]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें