|35| Худал үгс

82 4 0
                                    

"Чи юугаа хийх гээд байгаа юм бэ??" Тэхён Хэбиний гэрлүү орж ирлээ. Тэр Хэбиний гэрийн кодыг мэддэг учраас шууд дотогшоогоо орсон.

Тэр хариу сонссонгүй.

Том өрөө аймшгийн болсон байлаа. Хаа сайгүй салфетка, хэд хэлэн сөжү, бас тахиа...

Тэхён хөмсгөө өргөн Хэбиний өрөө рүү ортол тэр унтаж байлаа. Тэр ойртон хартал Хэбиний нүд нь уйлснаасаа болоод хавдчихсан, дэр нь нойтон байхаар нь Тэхён санаа алдан өвтгөн зөөлхнөөр үсийг нь иллээ.

"Намайг байхгүй байх үед чи ингэдэг байхнээ? Яагаад миний сэтгэлийг ингэж зовоогоод байгаа юм бэ?" тэр хөнжлийг нь удаанаар татан тэрэнд нөмрүүллээ. Тэр гарах гэж байтал ширээн дээр нь байх тэмдэглэлийнх нь дэвтрийг олж харлаа.

Тэр дэвтрийг аван буйдан дээр нь суулаа. Ганц харахад гэмгүй биз дээ... Тэр удаанаар нээлээ.

Тэхёныг санаж байна. Үнэхээр их. Тэр хуучных шигээ биш байсан. Маш хөндий ба тэрний нүдэнд ямар ч хайраар гэрэлтсэн харц харагдаагүй. Би анхнаасаа л тэрнийг ингэж зовоохоо мэлсэн бол уулздаггүй байж.

Би хуучны Тэхёныг санаж байна. Үргэлж миний дэргэд байж, халамжилдаг тэр Тэе..

Би тэрэнд хайртай...

Би чамд хайртай, Ким Тэхён...

Бас би чиний хэлснээр амьдралаас чинь алга болоод өгье. Хийсэн бүх зүйлийг минь уучлаарай..

Тэхён санаа алдан дэвтрийг нь буцаагаад ширээн дээр нь тавилаа.

"Н-Намайг уучлаарай.. Миний буруу.. Би чамд хайртай.." Хэбин зүүдэндээ зөөлхнөөр уйлан хэлэхэд Тэхён тэрнийг ийм байдалд оруулж байгаадаа гэмших ч шиг...

Тэр хажууд нь хэвтэн тэрнийг энгэртээ тэврэн "Зүгээр дээ, би энд байна. Уйлахаа боль доо, Хэбин аа.." тэр духыг нь үнсэн Хэбинийг чангаар тэвэрлээ.

----------------------------------------

"Жонгүг аа, Тэхёныг хаачсаныг мэдэх үү? Залгахаар утсаа авахгүй юм." Жин Жонгүгийн хажууд суулаа. "Аан өчигдөр орой Хэбин эгчийн гэр рүү явсан." энийг сонсоод Жин ууж байгаа усаа амнаасаа цацах шахав.

"Тэр тэнд юу хийж байгаа юм? Өө бурхан минь би үхсэн хүн харахад бэлэн биш байна." тэр Тэхёныг Хэбинийг үзэн ядаж байсныг мэдэж байгаа учраас ямар нэг зүйл хийх вий гэхээс айсан нь тэр.

"Айш, балай юм ярихаа боль хён. Тэр юу ч хийхгүй ээ." нөгөө хэд тэдний яриаг сонсож байснаа гэнэт оролцож эхэллээ. "Тэгээд Тэхён яагаад тийшээ явсан юм?"

"Би худлаа ярьчихсан юм." тэд Жонгүг руу гайхсан харцаар харахад "Би Тэхёнд Хэбин нүнаг өөртөө ямар нэг зүйл хийх гэж байгаа гээд хэлчихсэн юм." "ӨӨ БУРХАН МИНЬ! ҮНЭН ЮМУУ?!" Хусог сандарч эхэллээ. "Хён.. Би худлаа хэлсэн гээд хэлж дуусаагүй байхад.."
"Өө... За.."

"Тэгээд яасан?"
"Тэхёны нүд томронгуутаа түлхүүрээ шүүрээд гараад явчихсан."

"Тэгэхээр залуусаа юу болсныг харцгаах уу?" Юнги инээхэд бусад нь хурдхан толгойгоо дохин гадуурх хүрмүүдээ шүүрэн авлаа.

"Дэлгүүрээр дайрахаа мартав аа. Бидэнд попкорн хэрэг болох байх шүү."

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now