4

1K 131 0
                                    

TAEHYUNG's P.O.V

______________________Сүүлд Instagram хаягдаа оруулсан зурагны доор хүмүүс огт харж байгаагүй яахав дажгүй залуутай холбож, хэрэлдэн fanwar үүсгэж байгаа нь сүртэй зүйл биш ч цаанаасаа л дургүйг минь хүргэж байсан тул Жиминтэй хамт уух гэж байнга ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

______________________
Сүүлд Instagram хаягдаа оруулсан зурагны доор хүмүүс огт харж байгаагүй яахав дажгүй залуутай холбож, хэрэлдэн fanwar үүсгэж байгаа нь сүртэй зүйл биш ч цаанаасаа л дургүйг минь хүргэж байсан тул Жиминтэй хамт уух гэж байнга ирдэг клуб дээ ирчихээд байгаа нь энэ билээ.
Жимин урд минь суугаад өөртөө архи хундаглаад ууж эхлэв.
Бид хэсэг чимээгүй сууцгаасны эцэст тэр ам нээн "Муу зүйл болсон юм уу?" гэж асуув.
Би өөрийгөө дуу султай,урвагар царайтай байгаагаа анзаараад
"Ууг нь юу ч болоогүйл дээ" гээд сулхан инээтэл Жимин "Арай тэр Жонгүг та хоёрын асуудлаас болсон юм уу?" "Үгүй ээ, зүгээр ойрд киноны нээлт гээд их ядарлаа"
Гэтэл гэнэт нэг залуу хүрж ирэн Жиминий мөрөөр тэврэн их л дотноор "Сайн уу Жимин аа уулзаагүй уджээ" гэснээ над уруу харан "Сайн байна уу Жон Жонгүг" гээд гараа сунгав.
Хүлээгээрэй Жон Жонгүг гэнээ?
Би бага зэрэг гайхсан ч түүнийгээ ил гаргалгүй гарыг нь атгасаар "Ким Тэхён" тэр ч намайг танисан бололтой нүдээ томруулсаар "Тэгэхээр нөгөө чи" гэж хэлж ядаад байхаар нь би "Тийм ээ" гэв. Уур амьсгал нэг л эвгүй болоод иртэл Жимин "Хүсвэл хамт сууж болно шүү Жонгүгаа" гэхэд нь би Жимин уруу байж болох хамгийн муухай харцаараа харж байсан юм.Жонгүг инээмсэглээд "Би хүнтэй хамт явж байгаа, дургүйцэхгүй бол хамт сууя" гэхэд нь Жимин "Зүгээр ээ,тийм үү Тэхён аа?" гэх үед нь Жонгүг ч бас надруу харж байсан учир муухай сэтгэгдэл төрүүлэхийг хүссэнгүй инээх аядаад толгой дохив. Төд удалгүй Жонгүг өөрөөсөө намхавтар залууг дагуулан ирэв. Тэр залуу Жимин бид хоёр уруу ээлжлэн гараа сунган өөрийгөө Юнги хэмээн танилцуулав. Хэсэг хугацаанд бид ууж суусны эцэст бүгд халцгаасан байлаа. Гэтэл удалгүй Жимин ажилтай болчихлоо гээд гараад явчихав.
Бид 3 үлдээд хэрэггүй зүйлс ярьж хэсэг ууж суусны эцэст би тасраад өгөв.

IG ᴄᴏᴜᴘʟᴇWhere stories live. Discover now